Page 83 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 83

83   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр





                                            ШИНЖЛЭХ УХААНЫ ЭМНЭЛЭГ


               Шинэ ѐс мандаж, шинжлэх ухааны эмнэлэг дэлгэрэхэд
               Шинэ цагийн хүмүүс шим үрийг нь хүртэнэ
               Сүсэг бишрэлийн эмнэлэг хөсөрдөж шил талд хаягдахад
               Хэнгэрэг цангийн дуу зөөлөн зөөлнөөр холдоно
               Бүдүүлэг эмнэлгийг дан ганцаар шүтсээр
               Бүтэн гурван зуун жил эцэг өвгийг үдэв
               Бодисын ѐсны шинэ эмнэлэг гарч ирэхэд
               Буруу зөвийг сая бид ялган танив
               Хуучны бүдүүлгийг анхааран таньж
               Хурдан анагаагч эмнэлгийг өргөтгөн дэлгэрүүлбэл
               Хүн бүхэн аяндаа ухамсарлах бөгөөд
               Хойчийн эрүүл энхийн зам нээгдэнэ
               Бодисын ѐсны шинэ эмнэлэг бол
               Бузар өвчнийг цавчих илд
               Бүдүүлэг байдлыг гэгээрүүлэх толь
               Хүн төрөлхтний нөхөр мөн
               1935 он



                                                          ЭРҮҮЛ


               Ертөнцийн зохиол байгалийн бүтээлт юутай сайхан
               Есөн өнгө, түмэн зүйл бодис юутай сонирхмоор
               Бодисын дотор хүний бие юутай гайхамшиг
               Бодол мэргэн, ухаан гүн, эрдэм төгөлдөр юутай сонин
               Хүний дотор баясгалантай болбол юутай сайхан
               Хүний дотор зовлонгүй болбол юутай сайхан
               Эрүүл биед зүдүүр гачигдалгүй сайхан
               Энх тайван жаргалд саадгүй сайхан
               Сайхан гэгч өвчингүйг хэлнэ
               Саруул гэгч нартайг хэлнэ
               Эрдэнэт хүний бие гэгч үнэхээр сайхан
               Энэ ертөнц дээр түүнд хослох юун
               Эрүүл гоѐмсог царай эрүүл чийрэг бие
               Үүнд дурлахгүй хүн хаана байх вэ
               Баатар чийрэг, эрэлхэг зориг гэгч эрүүл мөн
               Баярламаар сайхан, бахархмаар гоо гэгч эрүүл мөн
               Түмэн сая тооны ардууд эрүүл бол
               Түүний үндэс үр хүүхэд цөм эрүүл
               Энэ төрийн эрдэм соѐл бас эрүүл
               Эр цэрэг, эд хөрөнгө мөн ч эрүүл




               ЦАХИМ НОМЫН САН
   78   79   80   81   82   83   84   85   86   87   88