Page 3 - хэрэглэгч-хяналт-судалгааны-танилцуулга-edit
P. 3
ХЭРЭГЛЭГЧИЙН ХЯНАЛТЫН ХУУДАСНЫ ТУХАЙ
Мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдэлийн удирдлагын стратегийг
хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуй эрхлэгч иргэн,
хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас учирч болох эрсдэлээс урьдчилан
сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хэрэглэгчийн хяналт, хариуцлага, мэдлэгийг
нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор МХЕГ-ын
даргын 2016 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн А/49 дугаар
тушаалаар “Хэрэглэгчийн хяналтын хуудсыг хэрэглэх заавар”-ыг батлан
хэрэгжүүлж байна.
Хүнсний чанар, стандарт, эрүүл ахуй халдвар хамгаалал, хөдөлмөр,
нийгмийн хамгаалал, хэмжил зүй, барилгын техник гэсэн 5 хяналтын
чиглэлээр 14 хэрэглэгчийн хяналтын хуудсыг батлан нэвтрүүлсэн.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь 2016 онд “Хэрэглэгчийн хяналтын
хуудас сурталчлах, хэрэглэгчийн хяналтыг сайжруулах арга хэмжээг холбогдох
байгууллагатай хамтран зохион байгуулах” ажлыг тусгай захиалгат ажил,
үйлчилгээгээр сонгон авч, биелэлтийг хангуулж ажилласан. Хяналтын газруудын
2016 оны тайланд үндэслэн энэ чиглэлээр хийсэн ажил үйлчилгээнд дүн
шинжилгээ хийсэн болно.
СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛЫН ТУХАЙ
Тус судалгааг дараах аргачлалаар хэрэгжүүлж, үр дүнг тус танилцуулгад
ашигласан болно. Үүнд:
1. 2017 оны 4-р сард Өмнөговь аймагт МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага стратеги
төлөвлөлтийн газраас хэрэглэгчийн хяналтын хуудсыг ашиглаж, үр дүнтэй
эсэхийг туршсан судалгааны танилцуулга
Өмнөговь аймгийн 109 иргэнээр “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-аар
үнэлгээ хийлгэн, дүн шинжилгээ хийж, 126 иргэн, аж, ахуйн нэгж
3

