Page 2 - Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс 2021 он
P. 2

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ШУУРХАЙ
                                      УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

                 Цагдаагийн  байгууллагын  түүхт  100  жилийн  ой  2021  онд  тохиож  байна.  Жижүүрийн  үйл
          ажиллагаа нь орчин цагийн Цагдаагийн байгууллагын анхдагч үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд 1990
          оны 06 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх
          Улсын Цагдан Сэргийлэх ерөнхий газрын даргын 370 дугаар тушаалаар Улаанбаатар хотын цагдан
          сэргийлэх газрын “Жижүүрийн шуурхай алба” нэртэй  байгуулагдсанаас хойш:
                 1999  оны  Цагдаагийн  ерөнхий  газрын  даргын  А/17  дугаар  тушаалаар  Нийслэлийн  засаг
          даргын дэргэдэх цагдаагийн газрын “Жижүүрийн шуурхай албаны хэлтэс”,
                 2008  оны  12  дугаар  сарын  30-ны  өдрийн  Цагдаагийн  ерөнхий  газрын  даргын  652  тоот
          тушаалаар Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын “Мэдээлэл шуурхай удирдлагын
          төв”,
                 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр  Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй дотоод хэргийн
          сайд, Эрүүл мэндийн сайдын 42/123/46/ дугаар хамтарсан тушаалаар ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай
          удирдлагын төвд нийслэлийн цагдаагийн газрын “Шуурхай удирдлагын төв”,
                 2012  оны  11  дүгээр  сарын  02  ны  өдөр    Цагдаагийн  ерөнхий  газрын  даргын  700  дугаар
          тушаалаар  Нийслэлийн  цагдаагийн  газрын  Гэмт  хэрэгтэй  тэмцэх  газрын  харъяанд  “Жижүүрийн
          шуурхай удирдлага зохицуулалтын төв”,
                 2015  оны  05  дугаар  сарын  21-ний  өдөр    Цагдаагийн  ерөнхий  газрын  даргын  Б/284  дугаар
          тушаалаар  Улаанбаатар  хотын  цагдаагийн  газрын  Гэмт  хэрэгтэй  тэмцэх  газрын  харъяанд
          “Мэдээллийн удирдлага зохион байгуулалтын хэлтэс”,
                 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын А/134 дугаар
          тушаалаар  Нийслэлийн  цагдаагийн  газрын  даргын  харъяанд  “Удирдлага  зохион  байгуулалтын
          хэлтэс”,
                    2019  оны  03  дугаар  сарын  22-ны  өдрийн  Цагдаагийн  ерөнхий  газрын  даргын  А/78  дугаар
          тушаалаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын харъяанд “Шуурхай удирдлагын хэлтэс”
          нэртэйгээр ажиллаж байна.
   1   2   3   4   5   6   7