Page 37 - Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс 2021 он
P. 37

Цагдаагийн дэд хурандаа Алтанцэцэгийн Гансүх
























                  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн № Б/40
           дүгээр тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн
           даргаар томилогдож, мөн даргын 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн   №Б/49 дүгээр
           тушаалаар  шилжин томилогдсон.
           Монгол  Улсын  Ерөнхийлөгчийн  2020.10.01-ний  өдрийн  №123  дугаар  зарлигаар  “Цэргийн
           гавъяаны улаан тугийн одон”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015.12.21-ний өдрийн №6850
           дугаар зарлигаар “Цэргийн гавъяаны одон”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014.03.16-ний
           өдрийн №011542 дугаар зарлигаар “Цэргийн хүндэт медаль”, Хууль зүйн сайдын 2015.11.09-
           ний өдрийн №А/252 дугаар тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдэг,
           Хууль  зүй,  дотоод  хэргийн  сайдын  2020.12.03-ний  өдрийн  №А/215  дугаар  тушаалаар
           “Цагдаагийн алдар” тэмдэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 11-
           ний өдрийн №549 дүгээр тушаалаар “Цагдаагийн гавъяа” тэмдэг, Цагдаагийн ерөнхий газрын
           даргын  2008  оны  07  дугаар  сарын  04-ний  өдрийн  №314  дүгээр  тушаалаар  “Цагдаагийн
           гавъяа” тэмдэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн
           №371 дүгээр тушаалаар “Албаны төлөө-2” тэмдэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016
           оны  07  дугаар  сарын  14-ний  өдрийн  №Б/378  дугаар  тушаалаар  “Албаны  төлөө-1”  тэмдэг,
           Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №Б/544 дугаар
           тушаалаар “Мөнгөн бөгж”, Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын
           08-ны өдрийн №09 дугаартай тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын “Хүндэт тэмдэг”-ээр
           тус тус шагнагдсан.
                  Миний бие цагдаагийн төрөл мэргэжлийн албадад эдүгээ 27 дахь жилдээ ажиллаж
           байна.  Одоогоос  3  жилийн  өмнө  Нийслэлийн  цагдаагийн  газрын  Удирдлага,  зохион
           байгуулалтын  хэлтсийн  даргаар  нэг  жил  ажилласан.  Ажиллах  хугацаандаа  дүүрэг  дэх
           цагдаагийн  хэлтсүүдийн  жижүүрийн  шуурхай  албаны  үйл  ажиллагаанд  дэмжлэг  үзүүлэх,
           мэргэжлийн удирдлагаар хангах, өдөр тутмын үйл ажиллагааг нь шалган зааварчлах, тэнд
           ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагааг мэргэшүүлэх,  дадал, чадвар олгоход түлхүү
           чиглүүлэн  ажилласан.
                  Жижүүрийн шуурхай алба гэдэг бол цагдаагийн байгууллагын толь болсон алба юм.
           Эрх  нь  зөрчигдсөн,  халдлагад  өртсөн  ард,  иргэд  цагдаагийн  байгууллагын  жижүүрийн
           шуурхай албанд хандан өргөдөл, гомдлоо гаргаж, үйл ажиллагааг нь үнэлж,  дүгнээд гардаг.
           Өөрөөр  хэлбэл  иргэн-цагдаагийн  байгууллагын  хамгийн  анхны  харилцааг  үүсгэдэг,  нөгөө
           талаас ард иргэдээрээ ажлаа дүгнүүлдэг, цагдаагийн байгууллагын нүүр царай, толь болсон
           хамгийн чухал алба юм.
                  Цагдаагийн  байгууллагын  түүхэнд  2018  онд  анх  удаа  Цагдаагийн  ерөнхий  газрын
           бүтцэд  Мэдээлэл,  дүн  шинжилгээ,  шуурхай  удирдлагын  албыг  бий  болгож,  нутаг  дэвсгэр
           хариуцсан  цагдаагийн  байгууллагын  шуурхай  удирдлагын  хэлтэс,  тасгийг  мэргэжлийн
           удирдлагаар ханган, анхан шатны мэдээлэлд дүн шинжилгээ хийж,  улсын хэмжээнд аливаа
           мэдээллийг нэг сувгаар гаргаж, үнэлэлт дүгнэлт өгдөг болсон түүхтэй.
                  Энэхүү  түүхэн  цаг  дор  Нийслэлийн  цагдаагийн  газрын  Удирдлага,  зохион
           байгуулалтын хэлтсийн эрхэм хүндтэй хамт олонтой хамтран ажиллаж, тэднийг удирдлагаар
           ханган, зохион байгуулж  байснаараа миний бие бахархаж явдаг.
                  Тухайн үед манай хамт олны удирдаж байсан Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд
           Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Танай хамт олон
           сайн ажиллах юм бол цагдаагийн байгууллагын хамгийн хэрэгцээтэй нэгж” гэж тодорхойлж,
           үүрэг, ажлын чиглэл өгдөг байсныг  дурсахад таатай байна.
   32   33   34   35   36   37   38   39   40   41   42