Page 43 - Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс 2021 он
P. 43

Цагдаагийн дэд хурандаа, Балчингийн Батболд




















           2008-2010 онд Нийслэлийн Цагдаагийн Газрын Мэдээлэл Шуурхай Удирдлагын Төвд ахлах
           зохицуулагч, 2010-2012 онд Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл Шуурхай Удирдлагын Төвд
           ерөнхий зохицуулагч, 2012-2013 онд Нийслэлийн Цагдаагийн Газрын Гэмт Хэрэгтэй Тэмцэх
           Газрын Шуурхай Удирдлага Зохицуулалтын Төвд ерөнхий зохицуулагч, 2013-2014 онд
           Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл Шуурхай Удирдлагын Төвийн Шуурхай Удирдлагын Хэлтэс
           /102/-ийн даргаар ажиллаж байсан.
           2012 онд Нийслэлийн Цагдаагийн Газрын Баярын бичиг, 2014 онд Цагдаагийн гавьяа тэмдэг,
           2020 онд Цэргийн хүндэт медалиар тус тус шагнагдсан.
           2008  онд  Нийслэлийн  Цагдаагийн  Газрын  Мэдээлэл  Шуурхай  Удирдлагын  Төв  анх  шинэчлэн
           байгуулагдахад  6  дүүргийн  цагдаагийн  хэлтсээс  алба  хаагчид  томилогдон  ирж  нэг  хамт  олон
           болсон  юм.  Энэ  үед  би  тус  төвд  ахлах  зохицуулагчаар  томилогдон  ирж  байсан.  Цагдаагийн
           байгууллагын  албадтай  харилцан  мэдээлэл  солилцож,  ноцтой  гэмт  хэргийг  түргэн  шуурхай
           илрүүлж,  иргэдийн  амгалан    тайван  байдлыг  хангах  эрхэм  үүргээ  биелүүлж  ахмад  үеийнхээ
           залгамж  халааг  нэр  төртэй  үргэлжлүүлж  байлаа.  Манай  төвийн  хамт  олон  Төвийн  дэд  дарга
           хурандаа  О.Амарбатын  удирдлагын  дор  “Цагдаагийн  байгууллагын  мэдээлэл  хүлээн  авах
           стандарт”-ыг анх удаа нэвтрүүлэн ажилласан билээ. Энэхүү стандартыг нэвтрүүлэхэд манай дарга
           бидний боловсрол хөгжилд маш их анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлдэг байв. Үүний нэг жишээ
           нь надад “Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь” номыг дурсгаж байсан.

                                 Цагдаагийн дэд хурандаа Төмөрбаатарын Амарсайхан




















           2008-2020 онд ахлах жижүүр, 2017-2019 онд ерөнхий жижүүр

           Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” бичиг, “Баярын бичиг”,  Албаны төлөө 1, 2 медалиар
           тус тус шагнагдсан.
   38   39   40   41   42   43   44   45   46   47   48