Page 16 - Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс 2021 он
P. 16

Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн Шуурхай удирдлагын тасгийн алба хаагчдын хууль эрх
          зүйн  мэдлэгийг  дээшлүүлэх,  тэнд  тулгарч  болох  хүндрэл,  бэрхшээлээс  урьдчилан  сэргийлэх
          зорилгоор “Цахим сургалтын нэгдсэн систем”-д алба хаагчдыг хамруулан сар бүр тестийн сорил авч,
          мэдлэг чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

                 Тус  хэлтсийн  4  ахлах  мөрдөгч  Гэмтэл  согог  судлалын  үндэсний  төв  эмнэлэгт  байрлах
          цагдаагийн  хэсэгт  24  цагаар  үүрэг  гүйцэтгэдэг  бөгөөд  алба  хаагч  нараас  өөрсдийн  санаачлагаар
          ажлын  байрандаа  ажиллах  нөхцөлөө  сайжруулах,  мэдүүлэг  авах  зориулалттай  өрөө  болгон
          тохижуулах, иргэдэд цагдаагийн байгууллагын үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор өрөөний
          засвар тохижилтыг бүрэн хийж гүйцэтгэн, Прокуророос мэдүүлэг авах өрөөний өрөөний “Зөвшөөрөл”
          авч одоо ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна.
                 Дуудлага,  мэдээлллийн  “ECS”  программын  Бүсийн  хяналт  хэсэгт  “Шуурхай  удирдлага,
          зохицуулалтаар хангасан” төрлийг нэмж үйл ажиллагаанд нэвтрүүлсний үр дүнд ноцтой гэмт хэргийн
          талаархи  дуудлага,  мэдээллийг  удирдлагад  цаг  алдалгүй  танилцуулах  нөхцөл  бүрдэж  хэвшил
          болсон.

                 Дуудлага,  мэдээлэл  ихээр  ирж  байгаа  хороо,  цэг  байршилд  анхаарал  хандуулж  шалтгаан
          нөхцлийг  тогтоох,  урьдчилан  сэргийлэх  ажлын  үр  нөлөөтэй  зохион  байгуулах  зорилгоор  төвөөс
          хэсэгчилсэн дэмжлэг үзүүлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
                 Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт
          хэрэг,  зөрчлөөс  урьдчилан  сэргийлэх,  нийтийн  хэв  журмыг  хамгаалах,  олон  нийтийн  аюулгүй
          байдлын хангах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016-2020
          оны  үйл  ажиллагааны  хөтөлбөртөө  гудамж,  зам,  талбайг  хянах,  гэмт  хэрэг,  зөрчлөөс  урьдчилан
          сэргийлэх  зорилгоор  камерын  хяналтын  удирдлагын  нэгдсэн  төв  бүхий  “Аюулгүй  хот”  төсөл
          хэрэгжүүлэх  ажлын  хүрээнд  Нийслэлийн  Гэмт  хэргээс  урьдчилан  сэргийлэх  ажлыг  зохицуулах
          Зөвлөлийн 2017 оны төсвөөс 979.840.000 төгрөгийн санхүүжилтээр Нийслэлийн цагдаагийн удирдах
          газарт  “Удирдлагын  төв”-ийг  байгуулан    2017  оны  06  дугаар  20-ны  өдөр  нээлтээ  хийн  үйл
          ажиллагаагаа явуулж байна.

                                         .
   11   12   13   14   15   16   17   18   19   20   21