Page 55 - Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс 2021 он
P. 55
Цагдаагийн хошууч Колягийн Чулуунбаатар
Тус хэлтэст 2012 оноос 2021 онд Жижүүрийн ахлах офицер
2017 онд Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг” 2018 онд Цагдаагийн ерөнхий газрын “Ажил
мэргэжлийн аварга” алба хаагч, 2020 онд ЦЕГ-ын “Хүндэт жуух” бичиг, албаны төлөө 1,2,3-р
зэргийн тэмдэгүүдээр шагнагдсан
Цагдаагийн ахлах ахлагч Шаравдоржийн Элбэгтуяа
1997-2017 онд Эрэн сурвалжилт хариуцсан цагдаа, бичээч
2014 онд Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдэг, 2017 онд Улаанбаатар хотын
цагдаагийн газрын “Хүндэт тэмдэг”, 2017 онд Нийслэлийн засаг даргын “Нийслэлийн
тэргүүний ажилтан”, 2018 онд Цагдаагийн ерөнхий газрын “Гавьяат үйлстэн” тэмдэгээр тус тус
шагнагдсан.
Миний бие Цагдаагийн байгууллагад 1993 оноос хойш ажиллаж, Нийслэлийн цагдаагийн
газрын ШУХ/102/ хэлтэст 1997-2012 он хүртэл 14 жилийг жижүүрийн албанд оператор цагдаа,
мэдээлэл хүлээн авагч, 2012-2017 оныг дуустал НЦГ-н удирдлага зохион байгуулалтын
хэлтсийн эрэн сурвалжлалт хариуцсан цагдаа, бичээчийн албан үүрэг гүйцэтгэн цагдаагийн
байгууллагад нийт 20 гаран жил ажиллаад 2017 оны 12 дугаар сард цэргийн байнгын тэтгэвэрт
гарсан.
Энэ хугацаанд удирдлага зохион байгуулалтын хэлтсийг арван дарга солигдон удирдан,
хамгийн богино 6 сар дээд тал нь 5 жил хамтран ажилласан байдаг Тухайн үеүдэд НЦГ ын хуучин
байрны нэг давхарт Жижүүрийн шуурхай алба 102 , Замын цагдаагийн шуурхай алба 2 ч
удаа нэг хэлтэс болж ажиллаж байсан түүх байдаг.
Нийслэлийн цагдаагийн газарт анх ажилд ороод хоногийн нөхцөл байдлын мэдээг арван
хурууны бичгийн машин дээр таван ширхэг хорын цаас давхарлаж хэргийг мэдээг бичиж,
арван хувь гаргахын тулд хоёр удаа бичсэнээр хэргийн мэдээг бараг л цээжлэх шахам болдог
байсан. Энэ үед үг үсгийн алдаа гаргах эрхгүй засаж залруулахад төвөгтэй, нэг алдаа
гаргавал 5 хуудасыг засах болдог байсан. Тухайн үед станцаар л бүх мэдээлэл дамжуулагддаг.
Дуудлагаа ч авна, зарлан мэдээлж дамжуулна, хэргийн мэдээгээ тестээр дүүргүүдээс
утсаар авч бичиж нэгтгэн хэвлэн гаргана Одоогоор бол 3 албан хаагчийн ажлыг нэгтгэн
гүйцэтгэж байсан.
Удирдлага зохион байгуулалтын хэлтэсдээ ганц эмэгтэй байхад Нийслэлийн Цагдаагийн
газрынхаа хүрээнд зохион байгуулагдаж байгаа уралдаан, тэмцээнд чадах, чадахгүйн хамаагүй
заавал ордог нэг удаа дардасны тэмцээнд нэг ч удаа шидэж үзээгүй мөртлөө нэг баг болж орсон