Page 54 - Туслах цонх
P. 54

4.3.2.Программ хангамжийн хөгжүүлэлт, сайжруулалтыг тогтмол хийх;

                             4.3.3.Алба хаагчдад програм хангамжийн сургалт, зөвлөгөө өгөх;

                             4.3.4.Бүртгэл, хяналтын программ  хангамжид  мэдээллийг зөв бүртгэсэн
              эсэхэд хяналт тавих;

                             4.3.5.Бүртгэл,  хяналтын  программд  алдаатай  мэдээллийг  засварлах,
              засварласан талаарх бүртгэл хөтлөх;

                      4.4.Сервер хариуцсан инженер дараах үүргийг хэрэгжүүлнэ.

                             4.4.1.Ашиглагдаж байгаа болон шинээр нэвтрүүлсэн програм хангамжийн
              өгөгдлийн сангийн зохион байгуулалтыг хийх;

                             4.4.2.Сервер тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах;

                             4.4.3.Серверийн  өрөөнд  “Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  байгууллагын
              мэдээллийн  аюулгүй  байдлыг  хангах  журам”-ыг  баримтлан  засвар,  үйлчилгээ,
              мэдээллийн нөөцлөлтийг хийх, бүртгэл хөтлөх;

                             4.4.4.Серверийн программ хангамжийн найдвартай ажиллагааг хангах;

                             4.4.5.Серверийн  аюулгүй  байдлыг  хангаж,  гадны  халдлагаас  хамгаалах
              арга хэмжээг авах;

                      4.5.Техник хангамж хариуцсан ахлах инженер дараах үүргийг хэрэгжүүлнэ.

                             4.5.1.Цахим  бугуйвч,  дагалдах  хэрэгсэл,  тоног  төхөөрөмжийн  засвар
              үйлчилгээг хийх ажлыг зохион байгуулах;

                             4.5.2.Цахим  бугуйвч,  тоног  төхөөрөмжийн  улсын  хэмжээнд  бүртгэл
              хөтлөлтөд хяналт тавих;

                             4.5.3.Зорчих  эрхийг  хязгаарлах  ял  шийтгэгдсэн  ялтанд  ашиглах  тоног
              төхөөрөмжийн  бүртгэл  судалгааг  гаргаж,  нөөц  бүрдүүлэлтийг  хийх  аргачлалаар
              хангах, бүртгэлд, хяналт тавих;

                             4.5.4.Цахим  бугуйвч,  хяналтын  тоног  төхөөрөмжийн  эвдрэл  гэмтэлд
              дүгнэлт гаргах;

                             4.5.5.Санаатай  гэмтээсэн  тохиолдолд  нөхөн  төлүүлэх  талаарх
              мэдээллийг холбогдох газарт мэдээлж, бүртгэл хөтлөх;

                             4.5.6.Засвар үйлчилгээ, улсын хэмжээнд нэгтгэн удирдлагад танилцуулж,
              холбогдох арга хэмжээг авах;


                      4.6.Сүлжээ хариуцсан инженер дараах үүргийг хэрэгжүүлнэ.

                             4.6.1.Интернэт,  дотоод,  гадаад,  шилэн  кабелийн  сүлжээний  хэвийн
              ажиллагааг хангах;

                             4.6.2.Гэмтэл  саатал  гарсан  тохиолдолд  шалтгаан  нөхцөлийг    тогтоох,
                                                              54
   49   50   51   52   53   54   55   56   57   58   59