Page 31 - 2022-2023
P. 31
Шинэ Эрин олон улсын сургууль
ЗУРГАА. “ШИНЭ ЭРИНГИЙН ЭЦЭГ, ЭХ” ГИШҮҮДДЭЭ
ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
инэ эрин сургуулийн эцэг, эхийн зөвлөл нь 2010 оны 11-р сард
Шбайгуулагдаж үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. 2013 оны
11-р сараас “Шинэ эрингийн эцэг, эх” гишүүддээ үйлчилдэг төрийн бус
байгууллагын эрх зүйн байдлаар ажиллаж байна.
“Шинэ эрингийн эцэг эх” ГҮТББ нь сургуулийн эцэг эх, сурагч
хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг илэрхийлэх, хамгаалах, хамтын
ажиллагаа, уялдаа холбоог хангах, үр хүүхдүүдийнхээ мэдлэг, чадварыг
хамтран сайжруулах зорилготой. Төрийн бус байгууллагын тухай хуульд
зааснаар ТББ нь төрөөс буюу төрийн байгууллагаас хараат бус байх
зарчмаар ажилладаг. ТББ-ын бүх гишүүдийн өмнө тайлагнах болон
хуульд заасан бусад үүргээ биелүүлдэг.
ТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд анги тус бүрээс
сонгогдсон эцэг\эхийн төлөөлөл оролцож байгаа ба эцэг\эх та бүхний оролцоо сонгогдсон эцэг\эхээр
дамжин хэрэгжиж байгаа. Эцэг\эх та бүхний, бид нарын хүүхдүүдийн эрх, ашиг сонирхол та бүхний
сонгосон эцэг\эхийн төлөөллөөр уламжлагдан байдаг. Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн
гишүүд өдөр тутмын үндсэн ажил, гэрээт байгууллагуудын ажлыг хойшлуулж байж эцэг, эхийн
зөвлөлийн олон нийтийн ажлыг амжуулж байна. ТББ-ын үйл ажиллагаа нь нийт гишүүдийн идэвх,
зүтгэл, оролцооноос шууд хамаардаг.
Шинэ эрин сургуулийн эцэг, эхийн зөвлөл буюу “Шинэ эрингийн эцэг эх” ГҮТББ нь хичээлийн жил
бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг амжилттай, үр дүнтэй, зохих хууль тогтоомж, дүрмийн дагуу,
нийт сурагч, эцэг\эхийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, шаардлагатай үед нь зохих хэмнэлт гаргах
байдлаар хэрэгжүүлж байгаа. Жилийн үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу танхимын
бус сургалтын, спортын, урлагийн, аяллын, сурагч хүүхдүүдийнхээ тээвэрлэлтийн гэх зэрэг олон үйл
ажиллагаа хэрэгжүүлж ирсэн.
Сургуулийн нийт эцэг\эхээс сонгогдсон эцэг эхийн зөвлөл буюу ТББ-ын удирдах зөвлөл нь чиг үүргээ,
бүрэн эрхээ хариуцлагатайгаар, үр хүүхдүүдийнхээ төлөө, нийт эцэг, эхчүүдийн төлөө, сургуулийнхаа
төлөө, үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэхэд таатай байна.
ЭЭЗ-ийн хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд эцэг, эх та бүхний дэмжлэг
туслалцаа нэн чухал бөгөөд үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө “Сурагч – Сургууль – Эцэг эх – Багш
ажилчид” гэсэн 4 талт хамтын ажиллагааг дэмжих нь бидний чухал зорилго юм. Сургууль байгуулагдсан
цагаас эхлэн олон улсын хөтөлбөрт заагдсан боловч МУ-ын төсөвт тусгагдаагүй үйл ажиллагааны
зардлыг санхүүжүүлэх зорилгоор “Сурагчдыг дэмжих сан”-г үүсгэн байгуулж өнөөг хүртэл амжилттай
ажиллаж ирлээ.
Эцэг, эхийн төлөөлөл болох удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон үйл ажиллагааны төлөвлөөг
доорх хүснэгтээр та бүхэнд танилцуулж байна.
Бид нарын хүүхдүүд шилдэг боловсрол сайтар эзэмшиж, мэргэжлээ зөв сонгон суралцаж, дэлхийд
болон эх орондоо нэр хүндтэй авьяастан болох болтугай!
“ШИНЭ ЭРИНГИЙН ЭЦЭГ, ЭХ“
ГИШҮҮДДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
32