Page 30 - Xvvxdiin xogjil-Bidnii ireedvi-2021
P. 30

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН ХУГАЦАА: 2017ОНЫ 3 САРААС 2018 ОНЫ 6 САР
                   ТӨСЛИЙН НИЙТ ӨРТӨГ: 7 361 670 төгрөг
                   ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Суралцагчид ажиглалт, сорил, туршилт хийх замаар мэдлэг бүтээж, орчин тойрноо сонирхон, шинжлэн

                   судлах арга барил эзэмшинэ.
                   ХҮРСЭН ҮР ДҮН:

                      •  “Байгальд ээлтэй хүүхэд” төсөл хэрэгжсэнээр сурагчдад эх дэлхий, байгалиа хайрлан хамгаалах үзэл төлөвшиж цаашид

                          энэхүү төсөл дуусгавар болсон ч төслийн үйл ажиллагааг сайжруулан, үргэлжлүүлэн хөгжүүлэх боломж бүрдсэн.
                      •  Төслийн хүрээнд сурагчид “Бөөдий”, “Би бяцхан судлаач”, клубийн үйл ажиллагаанд хамрагдсан нь маш сайн нөлөө үзүүлж

                          Хүн ба байгалийн хичээлдээ идэвх сонирхолтой болсноос гадна шинжлэх ухаанч сэтгэлгээ нь нэмэгдэж, ажиглах,  бие даан
                          туршилт хийх  чадварт нь ахиц гарсан.

                      •  Хүүхэд аливааг өөрөө барьж, хүртэж  мэдэрч, оролдож, сонирхон туршсанаар юмсыг илүү сайн мэдэж, ойлгож, цаашлаад

                          илүү  ихийг  мэдэх,  судлах  хүсэл  эрмэлзэлтэй  болдог    тул  Хүн  ба  байгаль  хичээлийн  кабинетээр  дамжуулан  сургалтын

                          хэрэглэгдэхүүн болон багаж, хэрэгслийг ашиглан хичээлийг зохион байгуулснаар ээлжит хичээлийн чанар  дээшилсэн.
                      •  Дорнод аймгийн түүхийн дурсгалт хөшөө болон газруудтай танилцаж, тэмдэглэл хөтөлж, мэдээлэл, илтгэл бичих чадвар нь

                          нэмэгдсэн.

                      •  Тасалгааны цэцэгт ургамал тарих арчлах ач холбогдлыг мэдэрч, ургамлаар дамжуулан байгалиа хайрлан хамгаалах үзэл
                          бодол, дадал хэвшилтэй болсон.

                   ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧДИЙН ТОО: Бага боловсролын  899 суралцагч, 25 багш
   25   26   27   28   29   30   31   32   33   34   35