Page 19 - “Хүүхэд бүхэнд боломж бий” төсөл
P. 19
“НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ДААЛГАВАР” СЭДЭВТ СУРГАЛТ
Суралцахуйн баясгалан төвийн багш Э.Мөнхзул, Э.Даваахүү нарын “Үнэлгээний шалгуур боловсруулах арга
зүй”, “Хөшүүрэг ба хялбар механизм” нэгж хичээлийн онолын мэдлэг ойлголт, заах арга зүй, анхаарах асуудлын
талаар ярилцаж зөвлөмж мэдээлэл өглөө.
Хүрсэн үр дүн: Багш нарын хүндэвтэр сэдвийг заах арга зүй сайжирснаар 5-р ангийн 247 суралцагчдад уг
хичээлийг зааж таниулан тухайн агуулгын хүрээнд түвшинчилсэн даалгавар боловсруулан ялгаатай даалгаврын
сан бүрдүүлсэн. Даалгаврын сан бүрдүүлснээр сурагчдын ахицыг бодитой үнэлэх, сурагч өөрийн түвшинд
тохирсон даалгавар ажиллах мөн түвшин ахиулан дасгал даалгавар гүйцэтгэх боломжийг нээлттэй болгосон нь
давуу тал байлаа.