Page 15 - VI-XI ангийн ФИЗИК
P. 15

Даалгавар №5

                1.  Биеийн хөдөлгөөний тэгшитгэл S=4t +2t  хуулиар өгсөн байвал энэ биеийн анхны хурд, хурдатгал
                                                     2
                   ямар байна вэ% Энэ биеийн хурдны тэгшитгэлийг бичнэ үү. 3с хугацааны дараах зам ба хурдыг
                   тооцоолно уу.
                     0
                2.  30  өнцөг үүсгэх налуу хавтгай дээр дээш чирэгдэн хөдөлж байгаа биед үйлчлэх хүчнүүдийг дүрслэн
                   зурна уу. Дээрхи биед үйлчлэх хүчнүүдийг х ба у тэнхлэг тус бүрээр нь ангилан бичнэ үү.  (Налуу
                   хавтгайн дагуу х тэнхлэг байхаар координатын тэнхлэгээ хазгай сонгохыг анхаарна уу).
                                                          Даалгавар №6

               1.   Биеийн хөдөлгөөний хурдатгал хугацааны хамаарлын график өгөгдөв.   t=0 үед    = 1м/с байсан гэж
                                                                                                 0
                   үзнэ.
                      А. Хөдөлгөөн тус бүрийн хурдыг тооцоолно уу.
                      B. Хөдөлгөөн тус бүрийн замыг олно уу.
                      C. Хөдөлгөөний хурд-хугацааны хамаарлын графикыг зурна уу.
                      D. Хөдөлгөөний зам-хугацааны хамаарлыг графикыг зурна уу.
                                        0
               2. Биеийг хэвтээ чигтэй 30  өнцөг үүсгэн 20 м/с хурдтайгаа шидэв. Биеийн хамгийн их
                   хөөрөх өндөр, тусгалын зайг тодорхойлно уу.


                                                          Даалгавар №7
                1.  10 с хугацаанд бие 100 см радиустай тойргийг нэг бүтэн тойрдог бол энэ биеийн шугаман хурд,  өнцөг
                   хурд, төвд тэмүүлэх хурдатгад зэргийг тооцоолно уу.
                2.  800 м өндөрт, 720 км/ц хурдтай нисэж яваа онгоцноос ачааг унагав. Ачаа унасан цэгээс ямар зайд
                   газарт унах вэ?
   10   11   12   13   14   15   16