Page 7 - VI-XI ангийн ФИЗИК
P. 7
Физик VIII анги
Санамж:
Физикийн хичээлийн даалгаварыг өдөр өдөрт нь нягт, нямбай, цэвэрхэн чанартай хийж гүйцэтгэнэ.
Даалгаврыг хичээлийн дэвтэрт дээр тэмдэглэнэ
Мэргэжлийн болон ангийн багштай эргэх холбоотой ажиллаж багшид заавал шалгуулна.
Даалгавар №1:
1. Автомашин 60 км/ц жигд хурдаар 2 цаг явсан бол автомашины туулсан замыг ол.
2. Гал тэрэг 30 км/ц хурдтайгаар 20 минут явсан бол хэдэн км зам туулах вэ?
3. Мотоциклтэй хүн 20 м/с хурдтайгаар 1,5 цаг явсан бол хэдэн км зам туулах вэ?
4. Сурагч 1800 м зайг 10 минутанд жигд явдаг бол сурагчийн алхах хурд хэдэн м/с байх вэ?
5. Пуужин 110 км зайг 10 секундэд туулдаг бол пуужингийн хурд хэдэн км/ц байх бол.
6. Агаарын бөмбөлөг 10 м/с жигд хурдаар 36000 м зайг хэдэн цагт туулах вэ?
Даалгавар №2:
1. Диаграмм ашиглан дараах даалгаваруудыг
гүйцэтгэнэ үү?
а. Ямар хөдөлгөөний хурд хугацааны
хамаарлыг дүрсэлсэн байна вэ?
б.Уг биеийн 8 секундэд туулсан зам 160 м бол биеийн
хурдыг ? оронд олж бичнэ үү?
в. Уг биеийн зам хугацааны хамаарлын
диаграмм байгуул.
2. Диаграмм ашиглан дараах даалгаваруудыг
гүйцэтгэнэ үү?
а. Доорхи хүснэгийг бөглөнө үү.
S(м) 0 30 60 90 120
t(с) 0 3 6 9 12
V(м/с)
б.Хүснэгтээс биеийн ямар хөдөлгөөн хийснийг
нэрлэж бичнэ үү
в. Хүснэгтээ ашиглан уг хөдөлгөөнтэй холбоотой өгүүлбэр зохионо уу
г. Уг биеийн хурд хугацааны хамаарлын диаграммм байгуулна уу.
Даалгавар №3:
1. 54 км/ц дундаж хурдтай галт тэрэг буудлаас 7 цагт хөдөлсөн бөгөөд 57 км/ц дундаж хурдтай 2-р
галт тэрэг уг буудлаас 8 цаг 10 минутанд араас нь хөдөлсөн. 10 цаг 5 минутанд энэ хоёр галт
тэргийн хоорондох зай хэдэн км байх вэ?
Даалгавар №4:
Энергийн хувирал сэдвийг сурах бичгийн 68-72 хуудасыг маш уншаад дэвтэртээ бичээд
1. 2кг масстай бие 10м/с хурдтай бол кинетик энерги ямар байх вэ?
2. 2кг масстай бие газраас дээш 4м өндөрт оршино Потенциал энергийг ол.
3. 2кг масстай бие 5м өндөрт 10м/с хурдтай яваа бол ямар энергитэй вэ?
4. 6кг масстай бие 10м өндөрт,3кг масстай бие 20м өндөрт байна. Энергийг жиш.
5. 200гр масстай бие 36км/ц хурдтай,400гр масстай бие 18км/ц хурдтай бол тэдний энергийг жиш.
6. Ижилхэн эзлэхүүнтэй хөнгөн цагаан ба модон бөмбөг газарт унах үедээ ижил хурдтай байв. Энерги
ижил үү?
7. Ижилхэн масстай хоёр бие өөр өөр өндөрт байвал энерги нь ижил үү?