Page 2 - Багш б.сэндэрмаа
P. 2

БАГА  НАСНЫ  ХҮҮХДИЙГ ХООЛЛОХ СОЁЛД СУРГАХ НЬ




                                 2- 3 НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛ




                      2 настай хүүхэд аливаа зүйлийг бие даан хийх эрмэлзэлтэй байдаг. Тиймээс энэ
                  насанд хүүхдийг өөрөө зөв хооллож сурахад шаардлагатай бүх нөхцөлийг өөрт нь
                  тохирсон арга барилаар зааж сургах нь хамгаас чухал.


                     2-3 насанд нь зөв зохистой хооллож чадвал насанд хүрсэн хойно нь ч таргалалт,
                  зүрх  судасны  өвчин,  хорт  хавдар,  чихрийн  шижин  зэрэг  халдварт  бус  өвчнөөс
                  сэргийлэх эрт урьдчилан сэргийлэлт болдог гэж хоол судлаачид үздэг.



                    2-3  настай  хүүхэд  ямар  хоолонд  дуртай  вэ?  2-3  насны  хүүхдийн  хоолны
                  дуршил  өөр  өөр  байдаг.  Зарим  хүүхэд  сүүн  хоолонд,  зарим  нь  маханд,  ногоонд
                  дуртай байдаг. Гэвч зөвхөн дуртай хоолыг нь өгөөд байх биш бүх л төрлийн хоолонд
                  дуртай  болгохын  тулд  хоолны  нэр  төрлийг  олшруулах,  хүүхдийн  дур  сонирхлыг
                  татахуйцаар бэлдэх, аягалж таваглахдаа хэлбэр дүрс оруулж өгч бүх төрлийн хүнс
                  хоолонд дуртай болгоход анхаарна.



                  2-3 настай хүүхдийн дуртай хоол нь:

                  ● Өнгө хосолсон, тод гоё өнгөтэй.

                  ● Сонирхол татах хэлбэр дүрстэй

                  ●Идэхэд амар, зөөлөн, амттай

                  ● Энгийн, давс сул

                  ● Өөрийн нь идэх хэмжээнд тохируулсан

                  ● Халуун биш бүлээн

                  ● Хуурай хоолыг идэхэд хэцүү учир

                  хуурай болон шингэн хоолыг тэнцвэртэйгээр

                  аягалсан хоолонд дуртай.










                                БАГШ Б.СЭНДЭРМАА                                          ЦАХИМ НОМ
   1   2   3   4   5   6   7