Page 18 - UNIDO SECiM Highlights 2020_mon
P. 18

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ

               “Монгол  Улсад  Хөдөлмөр  эрхлэлтийг  дэмжих”  төслийн  бүрэлдэхүүн  хэсэг  2:  Хувийн
               хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай  бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмүү
               өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн 2020 оны 02-р сарын 01-ээс 2020 оны 11-р сарын
               30-ны тайлант хугацааны явцын хэрэгжилт, үр дүнг энэхүү тайланд тусгалаа. 2021 оны
               01  сарын  31  хүртэлх үйл  ажиллагааг нэгтгэсэн  Төслийн  эцсийн  тайланг  НҮБ-ын  хоёр
               байгууллага  хоорондын  хамтын  ажиллагааны  гэрээний  дагуу  тусдаа  бэлтгэн  гаргах
               болно.

               МУХЭДТ Б2 төслийн үндсэн чиглэл нь чанарын шаардлага хангасан, тогтвортой, цэвэр,
               баталгаат  мал  аж  ахуйн  гаралтай  бүтээгдэхүүний  нэмүү  өртгийн  сүлжээг  хөгжүүлж,
               үндэсний  туршлагыг  олон  улсын  туршлагатай  хослуулах,  технологи  дамжуулах,
               салбарын  мэргэжлийн  ур  чадварыг  сайжруулах,  экспортын  зах  зээлд  холбох  замаар
               зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэхэд
               оршино.


               ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ, АМЖИЛТ

               2020 оны төслийн үйл ажиллагааны гол үр дүнгүүд Монгол орны хөдөө аж ахуйн нэмүү
               өртгийн сүлжээнд нэвтрүүлсэн технологи, туршилтуудыг илүү өргөжүүлэхэд анхааран
               ажиллаа.
               Хүснэгт 1 Төслийн хэрэгжилтийн гүйцэтгэл, үр дүнгийн хураангуй, 2018-2020 он

                 Гүйцэтгэлийн Үнэлгээний              2018               2019              2020
                 Үзүүлэлтүүд (KPIs)

                 Чадавхжуулах сургалт, арга хэмжээнд   771               1,538             1,261
                 хамрагдсан оролцогчдын тоо
                 Чадавхжуулах үйл ажиллагаа           28                 35                44
                 зохион байгуулсан тоо
                 Төслөөс дэмжсэн/хамтран ажилласан    30                 31                53
                 байгууллагын тоо
                 Төслийн үр шим хүртэгч/хамтрагч                         320               728
                 байгууллагуудаас зохион байгуулсан
                 сургалт, үйл ажиллагаа
                 Төслөөс нийлүүлсэн хөрөнгийн дүн     1,500 Евро          70,500 Евро       10,000 Евро
                 Боловсруулсан зөвлөмж, гарын         Техникийн баримт   Техникийн баримт   Техникийн баримт
                 авлагын тоо                          бичиг (TR*) – 4    бичиг  (TR*) – 10   бичиг (TR*) – 9
                                                      Зөвлөмж, гарын     Зөвлөмж, гарын    Зөвлөмж, гарын
                                                      авлага (TG*) – 2   авлага (TG*) – 4   авлага (TG*) – 5
                                                      Холимог сургалтын   Холимог          Холимог
                                                      материал (BL*) –2    сургалтын       сургалтын
                                                                         материал  (BL*) –2  материал  (BL*) –
                                                      Стандарт,                            9
                                                      зааварчилгаа (ST*)   Стандарт,
                                                      – 0                зааварчилгаа (ST*)  Стандарт,
                                                                         – 2               зааварчилгаа

                                                                                           ST*) – 5


               * Боловсруулсан баримт бичгийн дугаарлалтыг товчилсон үг



                                                                                                 Page | 17
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23