Page 28 - UNIDO SECiM Highlights 2020_mon
P. 28
ҮР ДҮН БА ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Энэхүү бүлэгт тайлант хугацаан дахь МУХЭДТ, Б2 төслийн дэд бүрэлдэхүүн хэсэг тус
бүрийг төлөвлөгөөт үйл ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлийн явцыг тоймлон
харуулсан. Төслийн оролцоог төслийн 4 дэд бүрэлдэхүүн хэсэг бүрийн зорилт бүрээр
болон нийтлэг байдлаар доор тайлбарлаж бичив. Тайлант жилд хэрэгжүүлсэн үйл
ажиллагааны үр дүнд төслийн үр шим хүртэгчид болон орон нутгийн үйлдвэрлэгчдийн
оролцоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэн, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд
эерэг нөлөө үзүүлсэн амжилттай жил байлаа гэж дүгнэж байна.
НҮБ-ын хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу төслийн
бүтээгдэхүүний явцыг бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн дор Хүснэгт 5-8-д сийрүүлэв.
Дэд бүрэлдэхүүн хэсэг 2.1 Махны нэмүү өртгийн сүлжээ
Махны нэмүү өртгийн сүлжээ нь МУХЭДТ-ийн анхаарал хандуулах гол хэсгүүдийн нэг
юм. НҮБАҮХБ-ын мах боловсруулах үйлдвэрүүдэд өгсөн техникийн дэмжлэг нь НҮБ-ын
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын махны үйлдвэрлэл болон мал ахуйн салбарын
ажилд нэмэлт дэмжлэг болсон. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны
хөтөлбөрийнхөө хүрээнд махны экспортыг нэн тэргүүний зорилт болгон тавьсан.
Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн аймгуудын нядалгааны газар, мах
боловсруулах үйлдвэрүүдэд газар дээр нь өргөн цар хүрээтэй үнэлгээ, сургалтыг
НҮБАҮХБ-ын техникийн мэргэжилтнүүдээс олон улсын түвшинд мэргэшсэн
аудиторуудын тусламжтайгаар явуулсан. ДСБББ нь хүнсний бүтээгдэхүүний сав,
баглаа боодлыг олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартын шаардлагад
нийцүүлэн шинэчлэх талаарболон сав баглаа боодлын материал экспортлох
боломжийн талаар зөвлөгөө өгөв. Төслийн үр дүн болон ажлын төлөвлөгөөний гол
арга хэмжээнүүдээс доорх хүснэгтэд дурдьдсан болно.
Хүснэгт 5. Үйл ажиллагааны хэрэгжилт – Махны нэмүү өртгийн сүлжээ
Дэд Бүрэлдэхүүн
хэсэг
Үр дүн ба нөлөө – 2020
2.1 МАХНЫ НЭМҮҮ
ӨРТГИЙН СҮЛЖЭЭ
Үр дүн 2.1. Зах зээлд албан ёсоор нэвтрэх нөхцөлийг сайжруулах.
• ХХААХҮЯ, МАШҮХ, ММХ, АУО хамтран мах боловсруулах,
арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах ажлыг 2019
оны үр дүнд тулгуурлан өргөжүүлсэн. Өмнөх жилийн
туршлага дээр суурилан арьс ширний түүхий эдийн
Үйл ажиллагаа 2.1.2.1: бэлтгэлийн чанар болон үйлдвэрийн ажилчдын ур чадварыг
Туршилтын нядалгааны сайжруулах сургалт, арга хэмжээг ХХААХҮЯ-ны сайд
газар болон мах З.Мэндсайхан, нутгийн удирдлага болон хувийн хэвшлийн
боловсруулах нэгжүүдэд төлөөлөгчдийн оролцоотойгоор 2020 оны 9 сард Ховд
туслалцаа үзүүлэх. аймгийн Баруун Монгол Интернейшил ХХК-ний мал
нядалгааны газарт зохион байгуулсан. Зориулалтын хутга
ашиглан мах эвдэх, ар хуулагч төхөөрөмж ашиглан арьс,
ширийг эсгэлтгүйгээр хуулах арга зүйг нэвтрүүлэх сургалтанд
30 гаруй хүн хамрагдсан. ХХААХҮЯ нь шинээр
байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
23 | P a g e