Page 4 - Your paragraph text
P. 4
ЭНЭТХЭГ, АЛБАН ЁСООР БҮГД НАЙРАМДАХ
ЭНЭТХЭГ УЛС (БНЭУ) БОЛ ӨМНӨД АЗИЙН ЭНЭТХЭГИЙН ХОЙГТ ОРШИХ БҮРЭН
ЭРХТ УЛС ЮМ. МӨН ДЭЛХИЙН ДОЛООДУГААР ТОМ ГАЗАР НУТАГТАЙ, ХҮН
АМЫН ТОГООРОО ХОЁРДУГААРТ, ЭДИЙН ЗАСГААРАА.ДӨРӨВДҮГЭЭРТ.ОРДОГ
ГҮРЭН ГЭГДЭНЭ. ПАКИСТАН, ХЯТАД, БАЛБА, БУТАН, БАНГЛАДЕШ, МЬЯНМАР
ЗУРГААН УЛС ОРОНТОЙ ГАЗРААР ХИЛ ЗАЛГАЖ, ЭНЭТХЭГИЙН ДАЛАЙГААР
ХҮРЭЭЛЭГДЭН ОРШДОГ. БАС ЭНЭТХЭГИЙН ДАЛАЙД МАЛЬДИВ, ШРИ ЛАНКА,
ИНДОНЕЗ ГУРВАН УЛСТАЙ УСААР ХИЛЛЭДЭГ БОЛ ПАКИСТАНЫ ХЯНАЖ БУЙ
НУТГИЙГ ЖАММУ-КАШМИР МУЖИЙНХ ГЭЖ ЗҮТГЭДГЭЭР БОЛВОЛ
АФГАНИСТАНТАЙ БАС ХИЛЛЭНЭ.
ЭНЭТХЭГИЙН ХОЙГ, ЭНЭТХЭГ ОРОН БОЛ ИНДИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ
БОЛОН БУСАД ЭРТНИЙ СОЁЛ ИРГЭНШИЛ ҮҮСЭН ЦЭЦЭГЛЭСЭН ӨЛГИЙ НУТАГ
БӨГӨӨД ТҮҮХИЙН ИХЭНХ ҮЕД ХУДАЛДААНЫ ЗАМЫН ЗАНГИЛАА БОЛЖ,
СУУРИН ИРГЭНШИЛ, СОЁЛ, ШАШИН ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ БАЙЖЭЭ. ЭНЭТХЭГТ
ХИНДҮ, БУДДА, СИКХИ, ЖАЙНА ДӨРВӨН ШАШИН ҮҮСЧ ХӨГЖИЖ БАЙВ.
18-Р ЗУУНЫ ЭХНЭЭС 20-Р ЗУУНЫ ДУНД ҮЕ ХҮРТЭЛ.АЛХАМ.АЛХМААР
БРИТАНИЙН КОЛОНИ ОРОН БОЛСООР Л БАЙСАН. 1947 ОНД ТУСГААР
ТОГТНОСНЫ ДАРАА ЭДИЙН ЗАСАГ, ЦЭРГИЙН ХҮЧИН МАШ АХИЦТАЙГААР
ХӨГЖСӨН, ОДОО НЭРЛЭСЭН ҮНЭЭР ДЭЛХИЙН 12-Р, ХУДАЛДАН АВАХ
ЧАДВАРААР ТЭГШИТГЭСНЭЭР ДЭЛХИЙН 4-Р ИХ ЖИЛИЙН ДОТООДЫН НИЙТ
БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ УЛС БОЛЖЭЭ. ГЭХДЭЭ ТЭРБУМ ИЛҮҮ ХҮНТЭЙН ХУВЬД
ЯДУУРАЛ, БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДАЛТЫН ХУВЬ ДООГУУР ЗЭРЭГ СУЛ ТАЛУУДТАЙ
БАЙСААР БАЙГАА.
ЭНЭТХЭГИЙН НЭРС АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЭР
АНГЛИ, ХИНДИ ,ТЕЛҮГҮ ,АССАМ ,БЕНГАЛ, БОДО, ДОГРИ, ГҮЖАРАТИ,
КАННАДА, КАШМИР, КАШМИР, КОКБОРОК, КОНКАНИ, МАЙТХИЛИ,
МАЛАЙЛАМ, МЕЙТЕЙ , МАРАТХИ, МИЗО, НЕПАЛ, ОРИЯ, ПУНЖАБИ,
САНСКРИТ, САНТАЛИ, СИНДХИ, ТАМИЛ,ТЕЛҮГҮ
3