Page 9 - Your paragraph text
P. 9

ЭНЭТХЭГИЙН ЕРӨНХИЙ САЙД Н.МОДИ 2015 ОНД

                                                  МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ.
                                                  ЭНЭТХЭГ  УЛСЫН  ЕРӨНХИЙ  САЙД  Н.МОДИ  2015
                                                  ОНД  МАНАЙ  УЛСАД  АЙЛЧЛАХ  ҮЕЭР  ТАЛУУД

                                                  МОНГОЛ,  ЭНЭТХЭГИЙН  ХАМТАРСАН  СУРГУУЛЬ
                                                  БАЙГУУЛАХААР  ТОХИРСОН  БИЛЭЭ.  ЭНЭ  АЖЛЫГ
                                                  ЦАР  ТАХЛЫН  НӨХЦӨЛ  БАЙДАЛ  НАМЖСАНЫ
                                                  ДАРАА ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ.

                     МОНГОЛ  УЛСЫН  ЕРӨНХИЙЛӨГЧ  Х.БАТТУЛГА  БНЭУ-ЫН  ЕРӨНХИЙЛӨГЧ  РАМ
             НАТХ  КОВИНДЫН  УРИЛГААР  2019  ОНЫ  9  ДҮГЭЭР  САРЫН  19-23-НД  ЭНЭТХЭГ
             УЛСАД АЙЛЧИЛСАН.

                       МОНГОЛ,  ЭНЭТХЭГИЙН  ХАМТЫН  АЖИЛЛАГААНЫ  ХАМТАРСАН  ХОРОО  ЖИЛ
             БҮР ХУРАЛДДАГ.
                     МОНГОЛ  ОРОНД  ГАДААДЫН  ЭРДЭМ  ЧАДАЛТАЙ  ОЛОН  ЭЛЧИН  САЙД

             АЖИЛЛАЖ  БАЙСНААС  МОНГОЛЧУУД  БИД  ЭНЭТХЭГИЙН  ЭЛЧИН  САЙДААР  1989-
             1999  ОНД  АЖИЛЛАЖ  БАЙСАН  БАКУЛА  РИНБҮЧИЙГ  САЙН  МЭДДЭГ.  БАКУЛА
             РИНБҮЧИ  БАГШ  МОНГОЛ  ОРОН  ДАЯАР  АЛДРАА  ЦУУРАЙТУУЛСАН  ХҮН  ЮМ.
             ОДОО  БНЭУ-ААС  МОНГОЛ  УЛСАД  СУУГАА  ЭЛЧИН  САЙДААР  М  П  СИНГХ
             АЖИЛЛАЖ  БАЙНА.  ТЭРБЭЭР  2019  ОНООС  ХОЙШ  МОНГОЛ  УЛСАД  АЖИЛЛАЖ
             БАЙГАА  БӨГӨӨД  МОНГОЛЧУУДАД  ҮР  ӨГӨӨЖӨӨ  ӨГСӨН  ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ

             ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.
                 СОЁЛ БОЛОВСРОЛЫН ХАРИЛЦАА
             1987  ОНООС  ЭХЛЭН  ЭНЭТХЭГИЙН  СОЁЛ,  БОЛОВСРОЛ,  ШИНЖЛЭХ  УХААН,
             ТЕХНОЛОГИЙН  ХАМТЫН  АЖИЛЛАГААНЫ  “ITEC”  ХӨТӨЛБӨРИЙН  ХҮРЭЭНД

             МАНАЙ  МЭРГЭЖИЛТНҮҮД  УРТ,  БОГИНО  ХУГАЦААНЫ  СУРГАЛТАД  ХАМРАГДАХ
             БОЛСОН.  ЭНЭТХЭГЭЭС  ЖИЛД  5-10  БАГШ  ИРЖ  АЖИЛЛАХ  БОЛСНООР
             УЛААНБААТАР ХОТНОО МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ХАМТАРСАН АХЛАХ СУРГУУЛИЙГ
             2003 ОНООС БАЙГУУЛАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА. МӨН СҮҮЛИЙН

             10-ААД ЖИЛД МУИС-ИЙН ДЭРГЭД САНСКРИТ ХЭЛНИЙ ТЭНХИМ БАЙГУУЛАХ, ТӨВ
             НОМЫН  САНД  ХАДГАЛАГДАЖ  БУЙ  ЭРТНИЙ  СУДАР  НОМЫГ  ТООН  БИЧЛЭГТ
             ОРУУЛАХ       АЖЛЫГ       ЭНЭТХЭГИЙН          ТЕХНИКИЙН         ТУСЛАМЖИЙН          ХҮРЭЭНД

             ГҮЙЦЭТГЭЖЭЭ.









         8
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14