Page 34 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 34
“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ” 2017 он
Идэвхит чанар:
Розбенгалт эсрэгтөрөгчийн нэг цувралаас сонгож авсан дээжийг, ижил
төрлийн импортын РБЭ-тэй (IDVet, France) харьцуулан үндсэн урвалыг тавьж
шалгав. Хяналтын эерэг ийлдэстэй ээдмэгтэж эсрэгбием, эсрэгтөрөгчийн
иммунно нэгдэл үүсгэсэн байв. Харин хяналтын сөрөг ийлдэстэй дээрх аргаар
шалгахад ямар нэгэн мөхлөг үүсгэж ялзмагтахгүй байв.
4.4 ДМАЭМБ-ын зөвлөмж болгосон аргачилалаар
РБЭсрэгтөрөгчид чанарын хяналт хийсэн үр дүн
Олон улсын “OIEISS” шаардлага хангасан “1000 ОУН/тл, ISaBmS”
стандарт эерэг ийлдэсийг 1:25-1:55 хүртэл, 0.5%-ийн фенол агуулсан давсны
уусмалаар шингэлж эсрэгтөрөгч, эерэг ийлдэсийг 1:1 (30 мкл: 30 мкл)
харьцаагаар холиж, эсрэгтөрөгчийн мэдрэг чанарын хяналтыг ДМАЭМБ-ын
гарын авлагад зөвлөмж болгосоны дагуу гүйцэтгэв. Үр дүнг 14-р зургаар
харуулав.
14-р зураг. РБЭ-ийн мэдрэг чанарын хяналтыг
стандарт эерэг ийлдэс ашиглан шалгасан үр дүн
Зургийн тайлбар:
- “1:25., .... 1:100” нь стандарт эерэг ийлдэсийн шингэлэлт
- “Ag” нь эсрэгтөрөгч
ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ 33