Page 31 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 31
“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ” 2017 он
9-р зураг. Стрептомицинтэй агар дахь өсгөвөржилт
Эдгээр үр дүнгээс харахад РБЭ-ийг бэлтгэдэг B. abortus 99 омог нь эсийн
ондоошилтгүй, колонийн хэлбэр, хэмжээ, өнгө зэрэг нь омгын пасспортод
заасан үзүүлэлтэй дүйж байсан ба Brucella spp-ийг өсгөвөрлөдөг сонгомол
тэжээлт орчинд өсгөвөрлөх нь нянгийн эсийн масс өтгөн өгөх давуу талтай
болох нь харагдаж байна.
B. abortus 99 омгийн колонийн морфологи, цус задлалт
B. abortus 99 омог нь 10%-иар адууны цусны ийлдэс агуулсан “Бруцелла агар”-т
өсгөвөржих байдал.
10-р зураг. “ Бруцелла агар”-т өсгөвөржсөн байдал
0
Дулаан тогтоогуурын 37 С-ийн хэмд 72 цагийн турш өсгөвөрлөсөний дараа
колони нь гөлгөр гадаргуйтай, тэгш ирмэгтэй цайвар тунгалаг байдалтай
өсгөвөрлөгдсөн байв.
ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ 30