Page 26 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 26
“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ” 2017 он
ДӨРӨВ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН
4.1 В. аbortus 99 омгийн нян судлалын шинжилгээний үр дүн
Манай улсад малын бруцеллёзын оношлогоонд хэрэглэгдэж буй РБЭ-ийг
бэлтгэдэг B. abortus 99 омгийн тэжээлт орчинд өсгөвөржих нь харьцангуй
тогтвортой, колонийн хэв шинж нь омгийн паспортонд бичигдсэнтэй дүйцэж
байв. Харин энгийн шингэн тэжээлт орчин, МПА болон МПШ-нд өсгөвөржих
байдал нь харьцангуй сулавтар, хэлбэр зүйн хувьд төдийлөн хэв шинжит бус
колонийг үзүүлж байв. Үр дүнг 6-р хүснэгтээр харуулав.
6-р хүснэгт. B. abortus 99 омгийн тэжээлт орчинд дахь өсгөвөржилт
Тэжээлт орчны нэр Өсгөвөржилтийн онцлог
МПА Цайвардуу тунгалаг өнгөтэй, жижиг колони,
нимгэн өнгөр үүсгэн төдийлөн хүчтэй биш
өсгөвөржсөн
МПШ Шингэн тэжээлт орчинд үл мэдэг булингар
үүсгэн, хуруу шилний хананд өрөм, цагираг
үүсгэхгүй байв. Өсгөвөржилт төдийлөн хүчтэй
биш
“ Tрипкейз соёо ” агар “S” хэлбэрийн дугариг, товгор, гөлгөр
“ Tриптон соёо ” агар гадаргуутай, тэгш захтай, цэнхэрдуу туяа бүхий,
“ Бруцелла ” агар тунгалаг жижгэвтэр колони өсгөвөржсөн. ЖИЧ:
REV1 омгийн колонийг бодвол хэмжээний
“ Цустай ” агар
хувьд харьцангуй том, ургалт нь 72 цагт бүрэн
биежиж байв.
Тионинтой агар
Стрептомицинтэй агар Ямар нэгэн өсгөвөржилт өгөөгүй
Пенницилинтэй агар
ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ 25