Page 24 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 24

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                            4-р хүснэгт. Брус-Ладдер мультиплекс ПГУ-ын холимогийн харьцаа

                                           дНТП                0.4 мM       1.2мкл
                                           Так полимераз       1.5 мкл      0.3мкл

                                           MgCl                3мМ          3.6мкл
                                           Праймер 1-16        6.25пМ       1мкл

                                           ДНХ                              1мкл
                                           ПГУ ус                           4.9мкл

                                           Нийт эзлэхүүн                    30мкл


                           ПГУ-д  эерэг  контрол  болгон  B.  abortus  544,  B.  melitensis  16  M  лавлагаа

                     омгууд  болон  B.  abortus  S19,  B.  melitensis  Rev1  вакцины  омгуудыг  тус  тус
                     ашиглав.


                           3.3 РБЭ-ийн чанарын хяналт

                           Үйлдвэрлэлийн нэг  удаагийн, бүрэн дамжлагаар бэлтгэгдсэн РБЭ-ийн нэг

                     цувралаас дээж авч, эсрэгтөрөгчийн гадаад байдал, ариун болон идэвхит чанар
                     зэргийг “МЭҮФӨ-11.120-00084-16”-д заасны дагуу шалгав.

                           Мөн ДМАЭМБ-ын зөвлөмжид заасны дагуу “OIEISS” шаардлага хангасан

                     “1000  ОУН/мл,  ISaBmS”  стандарт  эерэг  ийлдсийг  1:25-1:155  хүртэл  шингэлж
                     үндсэн урвалыг 1:1-ийн харьцаанд гүйцэтгэж эсрэгтөрөгчийн чанарын хяналтын

                     шалгалтыг явуулав.


                           3.4 РБЭ-ийн өвөрмөц болон мэдрэг чанарыг үнэлэх
                           Малын  бруцеллёзын  лавлагаа  эерэг,  сөрөг  ийлдэсийг  ашиглан

                     “Биокомбинат”  ТӨААТҮГ-т  үйлдвэрлэсэн  РБЭ-ийг  ашиглан  РБУ-ыг  стандарт

                     болон  сайжруулсан  харьцаагаар  гүйцэтгэж,  урвалын  мэдрэг  болон  өвөрмөц
                     чанарыг  дараах  аргачилалаар  тодорхойлов.  Үүнд:  РБУ-ыг  стандарт  1:1  /30

                     мкл:30 мкл/ болон сайжруулсан 1:3 /25мкл: 75мкл/ харьцаа бүхий аргаар тус тус
                     шинжлэн үнэлэлт өгсөн болно.







                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 23
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29