Page 19 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 19

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                     гаргадаг  урвал  бөгөөд  мал  эмнэлгийн  зориулалтаар  гаргасан  РБЭ  нь  хүн

                     эмнэлэгт мөн хэрэглэгддэг [46].
                           Анх  1969 онд  Их  Британийн  судлаач  Морган  В.  Ж.  Б.  нар  үхрийн

                     бруцеллёзын оношлогоонд РБУ-ыг анх ашиглан нэвтрүүлсэн байдаг [55]. ажээ.
                     РБУ -ын мэдрэг чанар 95-ээс дээш хувь байдаг боловч бусад ийлдэс судлалын

                     шинжилгээний аргуудын адил Y. enterocolitica 0:9, E. coli 0:157, F. tularensis, Sal.
                     urbana 0:30 солбицох урвал үзүүлэх эрсдэл байдагыг тэмдэглэсэн байна [2, 13,

                     15, 22].

                           Бруцеллёзын  оношлогооны  үүсгэгч  илрүүлэх  шинжилгээний  дээжинд
                     зулбадас,  түүний  цустай  салсархаг  шингэн,  цус,  үтрээ,  савны  салст  гоождос,

                     үений салслаг шингэн, өвчний сэжигтэй малын мах, сүү, цөцгий бусад боломжит
                     биологийн  бүтээгдэхүүн  зэргийг  авч  шинжилнэ.  Дурандах  шинжилгээнд  дээр

                     дурьдсан  эмгэгт  эрхтэн,  шингэнээс  түрхэц  бэлтгэж,  Грам,  Е.  В.  Козловскийн
                     будгаар будаж шинжлэнэ. Шинжлэх материал өмхийрч муудсан бол судалгаанд

                     тохирохгүй.  Зөв  будагдсан  түрхэцэнд  Brucella  spp.  Грам  сөрөг  будагдах  ба

                     Козловскийн будгаар тод, улаан ягаан өнгөтэй будагдаж бусад нян хөх өнгөөр
                     будагдсан байна [20, 41, 42].

                           Нян  судлалын  шинжилгээг  зулбадас,  хээлийн  ходоодны  дотор  тал,  элэг,

                     дэлүү болон хээлийн шингэнээс үүсгэгчийн цэвэр өсгөвөр ялгах зорилгоор элэг-
                     глюкоз,  мах  пептонт  шөл  (МПШ),  мах  пептонт  агар  (МПА),  Сита,  Фарреллын

                     орчинд ургуулж 36-37 С дулаан тогоогуурт өсгөвөрлөнө. Тэжээлт орчинд ургах
                                              0
                     хугацаа  эхний  үед  удаан  явагдана.  Иймээс  10-15  хоногт  тодорхой  ургалт

                     үзүүлэхгүй  бол  3-4  долоо  хоногийн  турш  үргэлжлүүлэн  тавих  ба  5-6  хоног
                     тутамд шалгана. Энэ хугацаанд ургасан нянгийн колони, өнгөрийг физиологийн

                     уусмалаар  угааж,  бактерийн  адилтгуур  бэлтгэж,  нянгийн  дүйлт  хийнэ. Ийнхүү

                     өсгөвөрлөхөд B. abortus нь бусад “Brucella spp”- аас илүү СО2 шаарддаг болохыг
                     анхаарах  хэрэгтэй  юм.  Цуснаас  цэвэр  өсгөвөр  гаргах  бол  ариун нөхцөлд  мал,

                     амьтнаас  гүрээний,  болон  хүний  гарын  судаснаас  5-10  мл  цус  авч  шингэн
                     тэжээлд ургуулдаг.

                           Амь  сорилын  шинжилгээг  эмгэгт  материалаас  1х3  см  хэмжээтэй  авч
                     физиологийн  уусмалтай  цэвэр  саванд  жижиглэж,  цийдмэгжүүлээд  0.5-1  мл

                     хэмжээгээр тариурт соруулан усан гахайн цавины арьсан доор тарина. Тарьсан


                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 18
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24