Page 23 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 23

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                                              СУДАЛГААНЫ АЖЛЫН АРГА ЗҮЙ:


                           3.1. РБЭ бэлтгэдэг B. abortus 99 омгийн нян судлалын шинжилгээ

                           Бид  судалгаанд  “Биокомбинат”  ТӨААТҮГ-т  РБЭ-ийг  үйлдвэрлэхэд
                     ашигладаг  B.  abortus  99  омог  болон  түүнийг  өсгөвөрлөдөг  сонгомол  болон

                     энгийн  шингэн  тэжээлт  орчингууд  болох  МПА  /Биокомбинатад  бэлтгэсэн/,
                     Махны  пептонт  шөл  /Биокомбинатад  бэлтгэсэн/  болон  худалдааны  “Цустай

                     агар”  /Lot:  BCBJ6203V/,  “Бруцелла  агар”  /Lот:  BAB200911025/,  “Трипкейз  соёо

                     агар”  /Lot:  1003039220/,  “Триптон  соёо  агар”  /Lоt;1145875/  зэргийг  тус  тус
                     ашиглав.

                           Мөн B. abortus 99 омгийг хатуу болон шингэн тэжээлт орчинд өсгөвөржих
                     байдал, колонийн хэлбэр зүй, түүний биохимийн шинж, ондоошилтын судалгааг

                     нийтэд  түгээмэл  хэрэглэгддэг  арга  зүйн  дагуу  болон  холбогдох  зааврыг
                     баримтлан  гүйцэтгэв.  Түүнчлэн  омгийн  биохимийн  шинж,  хөдөлгөөнийг

                     “Тионин”,  “Фуксин”-ний  1:50  000  шингэлэлтэй  “бруцелла”-г  өсгөвөрлөх  энгийн

                     болон хагас шингэн агарт орчинд тус тус шалгав.


                           3.2 Омгийн молекул генетикийн шинжилгээ

                            B.  abortus  99  омгийг  өсгөвөрлөж,  хэв  шинжит  колоныг  ялган  авч,  түүнээс
                     геномын  ДНХ-г  фенол,  хлорформийн  аргаар  ялган  авч,  ДМАЭМБ-ын  гаргасан

                     Brucella spp-г баталгаажуулах Брус-Ладдер мультиплекс ПГУ-ын арга зүйн дагуу
                     хийж гүйцэтгэв.


                                           3-р хүснэгт. Брус-Ладдер ПГУ-ын нөхцөл

                                                            0
                                                         95 С        7 минут
                                                            0
                                       Денатураци        95 С       35 секунд
                                       Аннилинг          64 С       45 секунд      25 мөчлөг
                                                            0
                                       Экстейншин        72 С       180 секунд
                                                            0
                                                            0
                                                         72 С        6 минут






                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 22
   18   19   20   21   22   23   24   25   26   27   28