Page 20 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 20

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                     тун  бүрээр  2-4  амьтан  халдаана.  Халдварлуулсан  усан  гахайнаас  10,  20,  30

                     хоногийн дараа цус авч НУ- аар шинжилнэ. Шингэрүүлсэн ийлдсийг 1:10 түүнээс
                     дээших харьцаанд эерэг урвал үзүүлбэл өвчтэйд тооцно [20, 26]. Үүнээс гадна

                     мал  амьтанд  харшил  сорилын  шинжилгээ  хийдэг  ба  Бруцеллин  INRA  эсвэл
                     Бруцеллерген ОСВ гэх мэт стандартчилсан эсрэгтөрөгчийн бэлдмэл ашигладаг.

                     Энэхүү аргыг бруцеллёзоор тайван бүс нутийн сүрэгт хяналт үнэлгээ явуулахад
                     ашиглаж  болно  [68].  Уг  арга  нь  мэдрэмтгий,  өвөрмөц  чанар  сайтай  боловч

                     вакциндсан  малд  хуурамч  эерэг  үзүүлж  болно.  Хүний  арьсанд  бруцеллын

                     өвөрмөц эсрэгтөрөгч тарихад удаан хадгалагддаг, хэт мэдрэмтгий байдал үүсэх
                     нь  халдварт  өртөж  байсныг  харуулах  нотолгоо  боловч  яг  тэр  үед  халдвар

                     байгаа эсэхийг тодорхойлж чадахгүй. Хэдийгээр зарим орон өмнө нь хэрэглэж
                     байсан  ч  одоо  арьсны  сорилыг  оношлогоонд  хэрэглэдэггүй.  Тодорхойлоогүй,

                     стандартчилаагүй  эсрэг  төрөгчийн  бэлдмэлийг  ашиглах  нь  дараа  дараачийн
                     хийгдэх  ийлдэс  судлалын  шинжилгээний  дүнг  будилуулах,  эсрэг  бием

                     нийлэгжилтийг сэдээх эрсдэлтэй байна [5].


                           2. 6 Молекул биологийн шинжилгээ:

                           Полимеразын  гинжин  урвал  (ПГУ)  нь  үүсгэгчийг  илрүүлэх  молекул

                     биологийн арга юм. Энгийн, мультиплекс, тоон утгын (real time), үүрэн гэх зэрэг
                     ПГУ-аас  гадна  ПГУ-д  суурилсан  VNTR,  MLVA,  RFLP,  SNP,  LAMP  зэрэг  олон

                     молекул  биологийн  аргууд  Brucella  spp.  –ийн  судалгаанд  хэрэглэгдэж  байгаа
                     бөгөөд  хамгийн  чухал  нь  энэхүү  нянгийн  ангилал  зүй,  удам  төрлийн  дүн

                     шинжилгээний  гол  арга  болно.  Амьд  организмын  удамшлын  мэдээллийг
                     агуулагч ДНХ- ийн сонирхож буй хэсгийг тодорхой in vitro орчинд хэдэн зуун сая

                     дахин хувилан олшруулахад үндэслэгдсэн байдаг бөгөөд зорилго нь судалж буй

                     хэрчмийг яг хуулбарласан нуклеотидын дарааллыг тодорхойлох, клон үржүүлэг
                     хийхэд  хангалттай  тоо  хэмжээтэй  хэдэн  зуун  сая  ДНХ-  ийг  гарган  авахад

                     оршино.    ДМАЭМБ-ын  бруцеллёзын  оношлогооны  зөвлөмжинд  Брус  ладдер
                     мультиплекс ПГУ-ыг Brucella spp. илрүүлэх, таних хурдан арга хэмээн зөвлөсөн

                     байна [50, 57].





                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 19
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25