Page 16 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 16

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                           2. 4 Өвчний эмгэг жам, эмнэл зүйн шинж тэмдэг

                           Brucella  spp.  нь  липо-полисахарид,  гаптен,  полисахарид  (поли-B),  уураг
                     (глиопротейн)  зэрэг  20  гаруй  төрлийн  эсрэгтөрөгчийг  агуулж  байх  учир  энэ  нь

                     мал,  амьтныг  өвчлүүлэх  шалтгаан  болдог  [1].  Бруцеллёз  үүсгэгч  нян  эрүүл
                     малын  бие  махбодид  үржлийн  эрхтэнээр,  хоол  тэжээл  боловсруулах

                     замаар болон  ил  салст  бүрхүүл  болон  шалбарч  шархалсан  арьсны  гэмтлээр
                     дамжин  орно.   Бие  махбодид  нэвтрэн  орсон  Brucella  spp.  анх  нэвтэрсэн  тэр

                     хэсэгт  нэлээд  хугацаа  өнгөртөл  өсөж  үржих  бөгөөд  үүнийг  Brucella  spp.

                     дасалтын  үе  гэнэ.  Ийнхүү  дассаны  дараа  тунгалгийн  судсаар  дамжин
                     тунгалгийн  зангилгаанд  очиж  цаашид  өсөж  үрждэг  байна.  Бруцеллёз  үүсгэгч

                     тунгалгийн булчирхай, элэг, дэлүү, дэлэн гэх мэт торлог хөхөлжит тогтолцооны
                     эсэд (ретикуло-эндотелын тогтолцоо) ондоошилт бүхий үхжилт үрэвсэлт үүсгэх

                     эсвэл  голомтод  өсөн  түгэх  хэлбэрийн  өөрчлөлт  явагдана.  Бруцеллёзын  эмгэг
                     жамын  гол  үзүүлэлт  мал,  амьтны  янз  бүрийн  эд  эрхтэнд  харилцан  адилгүй

                     явагдахаас  гадна  хээлтэй  малын  эхэс,  сав,  саалийн  малын  дэлэн,  эр  малын

                     төмсөг, хэтэнд илүү тод илэрнэ.
                           Бруцеллёзоор  өвчилсөн  бог  малын  хамгийн  түгээмэл  шинж  тэмдэг  хээл

                     хаях, зулбах, сувайрах, хаг саатах юм. Хаг саатсаны дараа сав, үтрээ сэлхэрч

                     үе мөч хавдаж, хөдөлгөөн нь суларч турж эцэн ашиг шим нь буурдаг.
                           Эцэг мал ялангуяа хуц, ухна, бухын төмсөг хүчтэй хавдаж үрэвсэнэ. Үхэр

                     ихэвчлэн далд хэлбэрээр өвчлөх бөгөөд мөн л хээл хаях, сувайрах, хаг сааталт
                     ажиглагдана.  Хээлтэй  малын  эхэст  үхжилт  үрэвсэлт  хүчтэй  явагдахад  эхсээр

                     дамжиж үр хөврөл, хээлд очих тэжээл дутагдаж эмгэгшдэг учраас хээлээ хаях,
                     эсвэл  амьдрах  чадваргүй  төл  гардаг.   Бруцеллёзын  ондоошсон  үхжилт

                     үрэвслийн улмаас бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд янз бүрийн өөрчлөлт

                     орсноор эмнэл зүйн шинж тэмдэг нь янз бүрээр илэрнэ.
                           Доктор,  профессор  Ч.  Цэрэндаш,  дэд  эрдэмтэн  Н.  Намшир,  Д.  Нямсүрэн

                     нарын  (1996)  эрдэмтэд  олон  жил  бруцеллёз  судалсан  судалгааны  үр  дүнгээс
                     үзэхэд Brucella spp.-ийн эхлээд халдвар орсон эрхтний тунгалгийн булчирхайд

                     хэсэг  хугацаанд  үржиж  олшроод  улмаар  тунгалгийн  шингэнээр  дамжин  цусны
                     урсгалд  орж  элэг,  дэлүү,  булчирхайд  байрлан  түгээмэл  хэлбэрийн  өөрчлөлт

                     үүсгэнэ.  Энэ  үед  ретикул-эндотел  системийн  эс,  ялангуяа  плазмт  эсийн


                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 15
   11   12   13   14   15   16   17   18   19   20   21