Page 13 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 13

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                     гаралтай  түүхий  эд  бэлтгэх,  борлуулах  зэрэг  ажилд  оролцсон  хүмүүс  байжээ

                     [65].
                           Харин  21  аймаг,  Улаанбаатар  хотын  нийт  337  сум,  дүүргийн  1026  баг,

                     хорооны 11528 өрх айлын 167981 малд 2011 онд хийсэн тандалт шинжилгээнд
                     тэмээ  10937,  үхэр  36318,  хонь  59946,  ямаа  60780  хамрагдсанаас  улсын

                     дундажаар  нийт  шинжилсэн  малын  0.64% буюу  1487  мал  эерэг  урвалтай
                     гарснаас,  тэмээний  0.7%,  үхрийн  1.8%,  хонины  0.7%,  ямааны  0.5%  нь  тус  тус

                     эерэг  гарсан  байна  [16].  Эдгээрээс  Завхан,  Дорнод,  Дархан  Уул,  Архангай

                     аймгийн үхрийн 5.8-2.7% нь Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Дорноговь аймгийн тэмээний
                     5.8-1.2%  нь  эерэг  байжээ.  Бруцеллёзоор  эерэг  урвалтай  мал  бүх  аймагт

                     илэрсний  дотор  нийт  сумын  57.3  %,  багийн  31.3%,  харин  малчин  өрхийн  8%
                     орчим нь бруцеллёзын халдварлалт тархалттай байсан байна [2].


                           2. 3 “Brucella spp” нянгийн онцлог, өсгөвөржилт

                           Эмгэг  төрүүлэгч  Brucella  spp.  нь  Alphaproteobacteria  ангийн  Rhizobiales

                     багийн  Brucellaceae овогт  хамаардаг.  Хөдөлгөөнгүй,  0.6  -  1.5  микрометр  (мкм)
                     урт,  0.5  -  0.7  мкм  өргөн  бүхий  коккобацилл  хэлбэртэй  грам  сөрөг  нян  юм.

                     Ихэвчлэн нэг нэгээр орших бөгөөд цөөн тохиолдолд хосоор эсвэл багахан бүлэг

                     үүсгэнэ. Энэхүү нян нь бүрээсгүй, үрэнцэр үүсгэдэггүй, агаартан нян бөгөөд эд,
                     эсийн завсраар нэвтрэн эсийн дотор амьдрах чадвартай, дотор хор ялгаруулдаг

                     байна [57]. Гадаргуугийн А, М, L гэсэн 3 үндсэн эсрэгтөрөгчтэй. Тэжээлт орчинд
                     ургуулсан  Brucella  spp.-ийн  цэвэр  өсгөвөр  будагдах  байдал  нүүрс-ус  болон

                     хүхэрт  устөрөгч  үүсгэх  байдлаараа  ялгаатай.  Brucella  spp.  нь  аналин  будгаар
                     Грамм  сөрөг  будагдана.  Бруцеллёзын  үүсгэгч  нь  нян  судлал,  ийлдэс  судлал,

                     биохимийн  шинжээр  дотроо  олон  зүйлд  хуваагдагийг  1-р  хүснэгтэнд  харуулав

                     [44, 45, 67].











                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 12
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18