Page 9 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 9
“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ” 2017 он
сүүгээр тэжээгддэг сармагчин, хүмүүс түүхий сүү ууснаас хойш 14 хоногийн
дотор өвчилж эхэлсэн хэмээн тэмдэглэсэн байна [34].
Доктор Темистоклс Заммит халдвартай ямааны сүү, хагас боловсруулсан
сүүн бүтээгдэхүүнээр бруцеллёз хүнд дамжин халдварладаг эх уурхай болохыг
анх тогтоосон гэж үздэг [70. 73].
Данийн судлаач Бернхард Банг, В. Стриболд нар үнээний хээл хаялт
бактерийн гаралтайг анх тогтоож, үнээнээс бруцеллёзын нэг зүйл нянг ялган
өсгөвөрлөж түүнийг “Brucella abortus bovis” гэж нэрлэсэн байдаг [30].
Арван наймдугаар зууны 97 онд Алмрот Врайт, Фредрик Смит нар
өвчилсэн үнээний цусны ийлдэс Мальтийн микрококктой наалдах урвал үүсгэж
буйг тодорхойлсноор, бусад халдварт өвчнүүдээс ялган оношлох боломжтой
болсон бөгөөд үүнийг бруцеллёзын оношлогоонд хэрэглэх болсон байдаг [69].
Америкийн эрдэмтэд И. С. Шредер, В. И. Коттон нар Вашингтонд хээл
хаясан үнээний сүүнээс бруцелла илрүүлсний зэрэгцээ, 1914 онд Америкийн
судлаач Ж. Траум гахайн бруцеллёзын үүсгэгчийг анх ялган авч, түүнийгээ
“Brucella abortus suis” гэж нэрлэсэн билээ [63]. Бруцеллёзын үүсгэгчийг И. Л.
Бурнет 1922 онд тэжээлт орчинд ургуулж, шүүсэн шингэнийг (мелитин-
бруцеллизат) хүний арьсанд 0.1 мл тарихад, өвөрмөц харшлын урвал үзүүлж,
өвчнийг илрүүлэх онош зүйн ач холбогдолтой болохыг тогтоосноор энэ нь олон
улсын нэр хүнд олж, түүнийг бэлтгэн хэрэглэх арга зүй боловсруулсан байна
[35].
Америкийн нян судлаач Алис Иванс 1918 онд дээр дурдсан халдварт
өвчний үүсгэгч нь хэлбэр дүрс, өсгөвөрлөгдөх байдал, будаг шингээлт,
эсрэгтөрөгч чанар төстэй болохыг тогтоож, эдгээр нянг нэг төрөлд хамааруулж,
К. Ф. Мейер, И. Б. Шов нар 1920 онд Ивансийн дүгнэлтийг бататгаж B. melitensis,
B. abortus, B. suis гурвыг нэгэн бүлэгт багтаан B. melitensis- ийг анх илрүүлсэн
эмч, эрдэмтэн судлаач Брюсийн дурсгалд зориулан үүсгэгчийг нь бруцелла,
өвчнийг нь бруцеллёз (Brucellosis) хэмээн нэрлэжээ [43. 54].
1948 онд Данийн эрдэмтэн М. Ж. Кристенсийн шинжилсэн 4600 хүний
цусны 500 нь эерэг дүн өгсөний дотор 34 тохиолдлоос B. abortus-ын өсгөврийг
ялган авч, серологийн шинжилгээнд эерэг урвал үзүүлсэн 500 хүний талаар
ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ 8