Page 5 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 5
“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ” 2017 он
ашиглан үнэлэх, РБЭ-ийг олон улсын OIEISS шаардлага хангасан бруцеллёзын
эерэг ийлдэс ашиглаж чанарын хяналт хийх зэрэг нь манай улсад үйлдвэрлэж
буй энэхүү эсрэгтөрөгчийн чанар, баталгаат байдлыг тодорхойлох,
баталгаажуулахад чухал аж холбогдолтой юм.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Биокомбинат ТӨААТҮГ-т
үйлдвэрлэдэг, Розбенгалт эсрэгтөрөгчид олон улсын OIEISS шаардлага
хангасан бруцеллёзын эерэг ийлдэс ашиглан чанарын хяналт хийх, уул
эсрэгтөрөгчийг ашиглан гүйцэтгэдэг Розбенгал урвалыг үнэлэх зэрэг юм. Энэ
зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлсэн болно.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛТ:
1. Розбенгалт эсрэгтөрөгчийг бэлтгэдэг B. abortus 99 омгийн зарим шинж
чанарыг нян судлал болон молекул генетикийн аргаар шалгах.
2. Розбенгалт эсрэгтөрөгчийн эцсийн бүтээгдэхүүнд үйлдвэрлэгчийн болон
олон улсад хэрэглэгддэг арга зүйн дагуу харьцуулан чанарын хяналт хийх
3. Розбенгалт эсрэгтөрөгчийг ашиглан гүйцэтгэдэг Розбенгал урвалын
оношийн мэдрэг болон өвөрмөц чанарыг нутгийн малын бруцеллёзын
лавлагаа ийлдэс ашиглан үнэлэх
СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭСЭН ГАЗАР
Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн Халдварт өвчин, дархлаа судлалын
лаборатори (ХӨДСЛ), Биокомбинат ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл технологийн алба,
Чанарын хяналт шинжилгээний лаборатори, Омгийн сангийн лаборатори,
Оношлогооны биобэлдмэл үйлдвэрлэлийн цех, Судалгаа хөгжлийн лаборатори
болон Вакцин үйлдвэрлэлийн 2-р цех зэрэг нэгжүүдэд гүйцэтгэв.
СУДАЛГААНЫ АЖЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЖ, НИЙТЛҮҮЛСЭН БАЙДАЛ
Магистрантурт суралцах хугацаанд, 2 өгүүлэлийг судалгааны ажлын үр
дүнгээр бичиж, мал эмнэлэг, биологи хөдөө аж ахуйн чиглэлийн сэтгүүлд
хэвлүүлж нийтлүүлсэн байна. Мөн 3 удаагийн илтгэлийг хэлэлцүүлсэн болно.
ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ 4