Page 3 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 3
“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ” 2017 он
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ОРШИЛ
СЭДВИЙН ҮНДЭСЛЭЛ
Монгол улсын мал аж ахуйн салбар нь эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт,
экспортын орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд томоохон байр
суурь эзэлдэг. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг
хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж, уул уурхай болон боловсруулах
үйлдвэрлэлийн дараагаар гуравдугаарт ордог аж. Энэ салбараас бүрдүүлж буй
нийт баялагын 80 гаруй хувийг мал аж ахуйн салбар дангаар үйлдвэрлэж,
экспортын орлогын 10 шахам хувийг бүрдүүлж байна. Монгол улсын нийт хүн
амын 30 гаруй хувь нь мал аж ахуй дагнан эрхэлдэг ба улсын нийт хүн амыг
малын гаралтай хүнс, хүнсний бүтээгдэхүүнээр хангах анхдагч нэгж болдог [60].
Ингэхээр Монгол улсыг мал, малчингүйгээр төсөөлөх боломжгүй юм.
Малын болон малчдын эрүүл мэндэд ихээхэн хөнөөл учруулдаг зооноз
өвчнүүд, түүний дотроос ужиг, хүнд явцтай бруцеллёз нь Монгол улсын
үндэсний аюулгүй байдалд нөлөөлөлж, хүний эрүүл мэнд, нөхөн үржихүй болон
хөдөлмөрийн чадавхи алдагдуулах зэргээр нийгмийн эрүүл мэндэд, түүнчлэн
мал хээл хаях, сувайрах зэргээр улс орны эдийн засгийн өсөлтөнд шууд болон
дам байдлаар сөргөөр нөлөөлж, томоохон хохирол учруулдаг байна.
Тодруулбал, бруцеллёзтой үхрийн сүүний гарц 25%-аар, махны гарц 15%-аар
буурч, хээл хаялтаас үүдэн 15%-аар төл хүлээж авах нь буурдаг ба үүнээс
үүдэн эрчимжсэн фермд жилд сүргийн 30%-ийг солих шаардлага гардаг байна.
Үүнээс гадна халдвартай үнээний тугаллалт хоорондын зай 11-20 сар болж
уртасдаг бол хээл хаясан 5 үнээ тутмын 1 нь үргүйдэлтэй болдог [28].
Бруцеллёзын тархалт халдварлалтыг үхэрт авч үзвэл 1949 онд 12.5%,
1967 онд 8.7%, 1985 онд 1.7%-ын халдварлалттай байжээ [1, 9, 26]. Харин 1990
онд хийгдсэн шинжилгээгээр 14.9% нь халдвартай болох нь тогтоогдсон байна.
Судлаачдын үзэж байгаагаар мал хувийн хэвшилд шилжсэн, мал эмнэлгийн
хяналт суларч, малын хөдөлгөөний хяналт бараг үгүй болсонтой шууд
хамааралтайгаар халдварлалт эрс нэмэгдсэн байх магадлалтай аж [6]. Монгол
дахь Швейцарын хөгжлийн агентлагийн шугамаар 2010 онд явуулсан
тандалтаар Сүхбаатар аймагт хонинд 7.1%, ямаанд 5.1%, үхэрт 7.8%, тэмээнд
3.3%, адуунд 0.9%, нохойд 41.3%, харин Завхан аймагт зөвхөн ямаанд 0.06 %,
ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ 2