Page 4 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 4
“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ” 2017 он
үхэрт 5.0%, халдварлалтай байсан [74]. Монгол улсын засгийн газраас 2011 онд
улс даяр явуулсан тандалт, шинжилгээгээр нийт мал сүргийн 0.7%, үхрийн
1.8%, хонины 0.7%, ямааны 0.5% нь тус тус бруцеллёзтой гарсанаас Завхан,
Дорнод, Дархан Уул, Архангай аймгийн үхрийн 5.8-2.7% нь, Сэлэнгэ, Хөвсгөл,
Увс болон Дорноговь аймгийн тэмээний 5.8-1.2% нь тус тус эерэг бөгөөд өвчний
тархалт нь харилцан адилгүй байгааг харуулсаныг тэмдэглэсэн байна [15]. 1958
онд хийгдсэн хүний бруцеллёзын түүвэр шинжилгээгээр хамрагдсан малчдын
37.3%, махны үйлдвэрийн ажилчдын 39.2%, аж үйлдвэрийн ажилчдын 24.5% нь
тус тус бруцеллёзтой гарч байсан бол 2014 онд 8 аймагт явуулсан тандалт
шинжилгээгээний дунджаар 11.1% нь халдварлалттай бол Сүхбаатар аймагт
22.6%, Завханд 12.9%-ын халдварлалттай байгаа нь нийгмийн эрүүл мэндийн
зайлшгүй анхаарвал зохих асуудал болж байгааг харуулсаныг тэмдэглэжээ [9,
65]. Бруцеллёзыг оношлох Розбенгал урвал (РБУ) нь стандарчлагдсан, дэлхий
дахинд хамгийн түгээмэл хэрэглэгддэг, мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдэд
хэрэглэхэд хамгийн тохиромжтой бруцеллёзын халдварыг илрүүлэх
оношлогооны арга бөгөөд мэдрэг чанар нь маш өндөрт тооцогддог байна [46,
55]. Манай оронд энэхүү оношлуурыг “Биокомбинат” ТӨААТҮГазарт үйлдэрлэж,
мал эмнэлгийн практикт өргөн хэрэглэж байгаа хэдий ч нутгийн малаас
бэлтгэсэн бруцеллёзын лавлагаа цусны ийлдэс ашиглан үнэлж,
баталгаажуулалт хийгээгүй, олон улсын OIEISS шаардлага хангасан
бруцеллёзын эерэг ийлдэс ашиглаж чанарын хяналт хийдэггүй зэрэг нилээдгүй
дутагдал, эргэлзээ байгааг олон улсын байгууллага, дотоодын болон гадаадын
экспертүүдийн дүгнэлтэд тодорхой тэмдэглэсэн байна (2016 онд ДМАЭМБ-аас
манай улсад ажилласан бруцеллёзын экспертүүдийн тайлан). Альваа халдварт
өвчинтэй тэмцэх хамгийн эхний чухал үе шат нь түүнийг үнэн, зөв оношлох
бөгөөд үүнийг тухайн засаг захиргааны нэгжид тогтмол явуулж байх нь хамгийн
үр дүнтэй байдаг. Дотоодоосоо хэрэгцээгээ хангадаг бруцеллёзын оношлогооны
Розбенгалт эсрэгтөрөгч (РБЭ) нь мэдрэг чанар өндөртэй, сум орон нутагт
ашиглахад нэн тохиромжтой оношлуур бөгөөд цаашдаа илрүүлэх шинжилгээг
сумын түвшинд, хэрэглэчдийн хүсэлтээр хийдэг болсон тохиолдолд зайлшгүй,
нэн тэргүүний хэрэглэгдэхүүн байх нь дамжиггүй юм. Иймд РБЭ-ийг ашиглан
гүйцэтгэдэг РБУ-ыг нутгийн малаас бэлтгэсэн бруцеллёзын лавлагаа ийлдэс
ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ 3