Page 7 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 7
“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ” 2017 он
ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭЛЭГ ТАЛ, АЧ ХОЛБОГДОЛ
Нэгдүгээрт: Малын бруцеллёзыг оношлох РБУ-ын РБЭ-ийг 2001 оноос
одоогийн нэршилээр Биокомбинат ТӨААТҮГ-т үйлдвэрлэн мал эмнэлгийн
үйлдвэрлэлд хэрэглэж эхэлсэн байдаг. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл энэхүү
эсрэгтөрөгчийг ижил төрлийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эсрэгтөрөгчтэй
харьцуулан үнэлж, баталгаажуулалт хийсэн шинжлэх ухааны ажил үгүй байна.
Энэхүү судалгааны ажлын үр дүнгээс гарсан хамгийн чухал ажил нь ДМАЭМБ-
ын зөвлөмж болгосон аргаар РБЭ-ийн чанарын хяналтыг олон улсын “OIEISS”
шаардлага хангасан (1000 I/U, IsaBmS) стандарт эерэг ийлдэс ашиглаж
гүйцэтгэж дүгнэлт өгсөн нь.,
Хоёрдугаарт: Альваа халдварт өвчний оношлуурыг олон улсад, нутгийн
малаас бэлтгэсэн лавлагаа ийлдэс ашиглан үнэлээ хийхийг зөвлөдөг бөгөөд энэ
үндэслэлээр дотоодод үйлдвэрлэн, мал эмнэлгийн салбарт хэрэглэж байгаа
РБЭ-ийг ашиглан РБУ-ыг нутгийн малаас бэлтгэсэн, бруцеллёзын лавлагаа
ийлдэс ашиглан, ижил төрлийн эсрэгтөрөгч болох Франц улсын “ID Vet”
үйлдвэрлэгчийн “Rosebengal antigen (RBA)” ашигласан РБУ-тай харьцуулан
үнэлгээ хийж баталгаажуулах ажлыг гүйцэтгэсэн зэрэг нь мал эмнэлгийн
үйлдвэрлэл, бруцеллёз судлалд чухал ач холбогдолтой болсон зэрэг юм .
ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ 6