Page 10 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 10

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                     хийсэн  эпидемиологийн  судалгаагаар  эдгээр  хүмүүс  бруцеллёзтой  үхрээс

                     халдвар авсныг эргэлзээгүй болгон баталжээ.
                           Үхэр,    хонь,     ямаа,     гахайн     бруцеллёз       үүсгэгчийг      ялгаварлан

                     тодорхойлоходоо  Brucella  spp.-ыг  харьцуулан  судалсны  үндсэн  дээр  Форест
                     Хаделлсон 1921-1929 онд тэдгээрийг биохими, бактериологийн шинжилгээгээр

                     ялгаварлах аргыг боловсруулжээ [49].
                           1953  онд  Австри,  Шинэ  Зеландын  судлаач  Симонс,  Холл  болон  Будль,

                     Боис нар хуцны төмсөгний хэтний үрэвсэл үүсгэдэг нянг цэврээр ургуулан авч

                     бруцеллд хамааруулан B. ovis гэж нэрлэжээ [64]. 1968 онд нохой хээл хаяулдаг
                     өвчний үүсгэгчийг Амеркийн судлаач Кармичель, Кенни нар цэврээр ялган авч

                     бруцеллын  нэгэн  дүрсэд  хамааруулж  B.  canis  гэж  нэрлэсэн  [37].  Цаа  бугын
                     бруцеллёзыг  анх  1949  онд  И.  М.  Голосов  судалжээ  [15].   Одоо  Brucella-ын

                     төрөлд нийт 11 зүйл хамрагдаж байна [53].
                           Монгол  орны  тухайд  анх  үхрийн  бруцеллёзыг  Сэлэнгэ  аймагт  1935  онд,

                     тэмээний  бруцеллёзыг  Ховдод  (1938),  хүний  бруцеллёзыг  1949  онд  тус  тус

                     бүртгэсэн  ба  1953  онд  халдвартын  эмнэлэгт  (ХӨСҮТ)  анх  удаа  албан  ёсоор
                     оношлож  байжээ.  Дорнод  аймаг,  Улаанбаатар  орчмын  үхэрт  олноороо  хээл

                     хаях  өвчин  илэрснийг  (1942),  ийлдэс  судлалын  шинжилгээгээр  тус  бүр

                     бруцеллёз  гэж  тогтоосныг  мөн  тэмдэглэжээ  [26].  Түүнээс  хойш  манай  оронд
                     энэхүү өвчний талаар олон арван судалгаа шинжилгээний ажлыг явуулж ирсэн

                     бөгөөд  доктор  (ScD),  профессор  Ч.  Цэрэндаш  нь  төрөл  бүрийн  мал,  амьтны
                     бруцеллёзын  тархвар  зүй,  үүсгэгчийн  биологийн  шинж  чанар,  хэвшил,  амь

                     хүрээ,  эзэн  солилт,  эмгэг  жам,  онош,  ялгаварлан  оношлох,  дархлаа  тогтолт,
                     түүний үргэлжлэх хугацаа, урьдчилан сэргийлэх асуудлыг цогцоор судлан, 1960

                     онд  “Монгол  үхрийн  бруцеллёзын  явц”  нэгэн  сэдэвт  бүтээл  туурвин  мал

                     эмнэлгийн  ухааны  дэд  эрдэмтэний,  1972  онд  “Монгол  оронд  малын
                     бруцеллёзтой тэмцэх аргыг боловсруулсан нь” сэдэвт бүтээлээр мал эмнэлгийн

                     шинжлэх ухааны докторын зэргийг хуучнаар ЗХУ-ын Бүх Холбоотын МЭЭШСХ-д
                     хамгаалжээ.

                           Доктор  (PhD)  Н.  Намшир  1970-  аад  оны  сүүлчээс  тэмээний  бруцеллёз,
                     түүний  тархалт,  халдварлалт,  эмнэлзүй,  оношлох  асуудлыг  судалж,  тэмцэх

                     сэргийлэх заавар, зөвлөмж боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Мөн


                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                  9
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15