Page 11 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 11
“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ” 2017 он
1960- аад оноос судлаач Э. Зандармаа бруцеллёзын судалгаа явуулж, 1970 онд
“Монгол үхрийн цусны био-морфологийн зарим үзүүлэлтэнд бруцеллёзын
нөлөөлөх байдал” бүтээл туурвин биологийн ухааны дэд эрдэмтний зэрэг
хамгаалжээ [12].
Манай орны мал, амьтанд бруцеллёз оношлох, судлах, тэмцэх арга
хэмжээ боловсруулах судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн ажил 1960-аад
оноос профессор Ч.Цэрэндашийн удирдлагаар хийгдэж эхлэснээс хойш зохих
амжилт олсон байна. Жишээлбэл “Монгол 0013” олон улсын хөтөлбөрийг 1970
онд боловсруулан Сонгины биоүйлдвэрт B. melitensis REV-1 вакцин үйлдвэрлэх
цех байгуулж, вакцин үйлдвэрлэж эхэлсэн байна [2].
Монгол улсын малын гавьяат эмч, доктор (ScD), профессор А.Ёндондорж
нь 1990-ээд оноос нутгийн монгол үнээний зулбадаснаас бруцеллёзын үүсгэгч
B. abortus- ын хэд хэдэн өсгөвөр гарган авч, тэдгээрийн биологи, биохимийн
шинж чанар, ийлдсэн хэвшил, эсрэг төрүүлэх ба хоруу чанар, мутацийн хувьсал,
оношлогоо, сэргийлэлтийн талаар нарийвчилсан судалгаа явуулж байжээ [11].
2. 2 Өвчний тархалтын байдал
Бруцеллёз нь дэлхий даяар хамгийн өргөн тархсан зооноз өвчнүүдийн нэг
бөгөөд хэдий үхлийн хувь бага боловч өвчлөлийн хувь өндөртэй өвчин юм.
Европ болон Африкын, Газрын дундад тэнгисийн орнууд, Ойрхи Дорнод, Араб,
Хойд болон Өмнөд Америк, Энэтхэг, Ази тивийн Төв, Зүүн хэсэг, Африкийн
орнуудад өргөн тархсан өвчний нэг бөгөөд өнөө үед биотерроризмд ашиглагдах
боломжтой гэдгээрээ анхаарал ихээхэн татдаг байна [53]. Дэлхий дахинд
1000000 хүн ам тутамд ногдох хүний бруцеллёзын өвчлөлөөр Сири улс хамгийн
өндөрт тооцогддог ба Албани, Афганистан, Босни-герцоговина, Киргизстан,
Монгол улс ордог бөгөөд жил тутамд 1 сая хүн ам тутамд 500-аас их тохиолдол
бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна [48].
Манайд бруцеллёзын тархалтыг тогтоох зорилгоор 1949 онд 6 аймаг,
Улаанбаатар хотын 7249 үхрийг шинжилсэнээс 909 нь эерэг буюу 12.5%
халдварлалттай байжээ. [9, 11, 27]. 1950-1956 оны үед явуулсан түүвэр
шинжилгээгээр 131372 үхэр шинжлэгдсэнээс 9144 буюу 6.8%, 11273 бог малын
349 буюу 3% нь, 1958 онд хийгдсэн хүний бруцеллёзын түүвэр шинжилгээнд
ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ 10