Page 12 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 12
“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ” 2017 он
хамрагдсан малчдын 37.3%, махны үйлдвэрийн ажилчдын 39.2%, аж
үйлдвэрийн ажилчдын 24.5% нь тус бүр бруцеллёзоор эерэг гарч байсныг
малын гавьяат эмч, дэд эрдэмтэн, дэд профессор Г.Дашням түүхчлэн бичжээ [9,
11, 27]. Дээрх шинжилгээний дүн нь бруцеллёзын халдварлалтыг улсын
хэмжээнд тогтоож тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь манай орны нийгэм,
эдийн засгийн зайлшгүй асуудал болсон бөгөөд тухайн үеийн ЭЗХТЗ-ийн
гишүүн орны техник, мэргэжилтний тусламж авч уул өвчинтэй эрчимтэй тэмцэх
ажлыг 1966-1969 онд зохион явуулсан байдаг. Тухайлбал: энэ хугацаанд жил
бүр 18 отряд, 84-124 групп ажиллуулж давхардсан тоогоор 14 сая мал, амьтдыг
шинжилсэн бөгөөд 1966 оныг 1976 онтой харьцуулахад хонь, ямааны
бруцеллёзын халдварлалт 77.5%, 71.5%; үхрийнх 27.5%-иар тус тус буурсан
болон 1967 онд бүх үхрийн 8.7 хувь нь бруцеллёзтой гарсан бол 1985 онд 1.7
хувь хүрч мөн буурсан байжээ. Хонь, ямааг вакцинжуулж эхэлсэний үр дүнд
1980-аад оны сүүл гэхэд бог мал үндсэндээ уул өвчнөөс эрүүлжсэнийг дурьджээ
[9].
Гэвч 1990-ээд оноос манай орны нийгэм эдийн засагт өөрчлөлт орсонтой
холбогдон мал сүрэг хувийн хэвшилд шилжсэнээр мал эмнэлгийн хяналт
суларч, малын хөдөлгөөний хяналт бараг үгүй болсоноос шалтгаалж
халдварлалтын хувь эрс нэмэгдсэн байна (Н. Батсуурь., 2003). 1987-1990 онд
манай улсын үхрийн бруцеллёзын тархалтыг 18 аймгийн 339 сумдад судлахад
322 (95.0%)-д нь үхрийн бруцеллёз оношлогдож, шинжлэгдсэн 13277557 үхрийн
14.9% буюу 198749 нь эерэг урвал үзүүлснийг бичиж тэмдгэлсэн байна [27].
Швейцарийн Хөгжлийн Агентлагаас Монгол улсад хэрэгжүүлж буй “Малын
эрүүл мэнд” төслийн хүрээнд 2010 онд Завхан, Сүхбаатар аймагт хийсэн
бруцеллёзын тархалтыг тогтоох судалгаагаар малын бруцеллёзын
халдварлалтын түвшин харилцан адилгүй байв. Тухайлбал Сүхбаатар аймагт
хонинд 7.1%, ямаанд 5.1%, үхэрт 7.8%, тэмээнд 3.3%, адуунд 0.9%, нохойд
41.3%, харин Завхан аймагт зөвхөн ямаанд 0.06 %, үхэрт 5.0%, халдварлалтай
байжээ [74]. Мөн судалгаагаар хүний бруцеллёзын халдварлалт дээрх аймагт
нэлээд өндөр буюу Сүхбаатар аймагт 28.6 %, Завханд 25.6 % дүн гарчээ [65].
Үүнээс гадна дээрх аймаг, сумын төвийн оршин суугчдын дунд судалгаа хийхэд
бруцеллёзын тархалт өндөр, халдварт өртөгсдийн ихэнх нь мал маллах, малын
ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ 11