Page 17 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 17

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                     төлжилтийг түргэсгэж бруцеллёзын үүсгэгчийн эсрэгбием дархлаат глобулин M,

                     G- г ихээр нийлэгжүүлдэг байна. Энэ үед халдвартай малын цусны ийлдэс эерэг
                     урвал үзүүлдэг байна.  Дээрх эсрэг бием нэгэн зэрэг үүсэхгүй, эхэлж М, дараа

                     нь G нийлэгжиж цусанд ордог.
                           Мал  хээл  авахаас  өмнө  халдвар  авч  дархлаатай  болсон  бол  өвчний

                     төгсгөл хөнгөн байх ба харин хээл тээж яваа үедээ халдварласан бол өвчний
                     явц, эмгэг жам хүнд, хурц хэлбэртэй явагдаж, сав, эхэст сөнөрлийн голомт үүсч,

                     улмаар  мал  хээлээ  зулбадаг  гэсэн  дүгнэлт  хийснийг  тэмдэглэсэн  байна.  Мал,

                     амьтан хээл хаях нь хээлийн 2- р хагаст үзэгдэх эсвэл бүр сувайрдаг байна.
                           Рагова     (1943),    Пандиков      (1947),    Ходжаев       (1959),    Вершилова

                     (1972) болон манай оронд хүний бруцеллёз судлаач эрдэмтэн Л. Дамдинсүрэн
                     (1972) тэмдэглэхдээ бруцеллёзтой монгол хүмүүсийн 5.1- 45% нь хурц, 5.0- 62

                     % нь хурцавтар, 3.5-34% нь ужиг хэлбэрийн өвчтэй байсныг тэмдэглэжээ. Хүний
                     бруцеллёз  удаан  үргэлжилж,  хүндрэл  үүсгэн  архагшиж,  ажлын  чадвар

                     алдагдуулж  ч  болох  цочмог  халуурал  өвчлөл  хэлбэрээр  ихэвчлэн  илэрдэг.

                     Өвчин  үүсгэгч  элэг,  дэлүү,  умай,  хөх,  төмсөг  зэрэг  эрхтэнд байрлан  түүнийг
                     эмгэгшүүлэн үрэвсүүлж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, цаашид голдуу үе

                     мөч  үрэвсэх,  шархирах,  хавагнах,  архаг  хэлбэрт  шилжин  шинж  тэмдэг  улам

                     бүдгэрч,  далд  хэлбэрт  шилжин  10-15  жил  хүртэл  үргэлжилнэ.  Өвчтөнд  эхэлж
                     ерөнхий  хордлогын  шинж  тэмдэг  илрэх,  бие  суларч  ажлын  идэвх  богино

                     хугацаанд буурч, сэтгэл санаа тайван биш болох ба хоол унданд дургүй болох,
                     хөлрөх,  бөөлжис  хутган  толгой  эргэж  өвдөх,  даардас  хүрэх,  чичрүүлэх,  бүх

                                                                                                0
                     биеэр шархирч нойр хулждаг байна. Энэ үед биеийн халуун 39-40 С хэмд хүрэх
                     ба  халуурал 2-3  долоо  хоногоос  хэдэн  сар  үргэлжилж  болно.  Бруцеллёзтой

                     хүний  онцлог  шинж  бол  гар,  хөл,  ууц  нуруу,  үе  мөч  хавдаж  хүчтэй  шаналж

                     өвчилдөг байна [5].


                           2. 5 Бруцеллёзын оношлогоо
                           Малын  халдварт  өвчинтэй  тэмцэхэд  хамгийн  өргөн  хэрэглэгддэг

                     оношлогооны  хэлбэр  нь  ийлдэс  судлалын шинжилгээнүүд  байдаг.  Хүн,  малын
                     бруцеллёзыг богино хугацаанд үнэн зөв оношлох нь нийгэм, эдийн засгийн нэг

                     чухал асуудал мөн. Бруцеллёзын оношлогооны аргатай холбоотой олон улсын


                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 16
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22