Page 21 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 21

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                           2. 7 Урьдчилан сэргийлэлт, тэмцэх арга хэмжээ

                           Манай оронд 1970- аад оноос бог малд B. тelitensis REV-1, B. abortus S19
                     вакциныг  өргөн  хэрэглэж  байна.  B.  abortus  S19  омгийн  вакциныг  омгийн

                     эсрэгтөрөгчийн  онцлогоос  хамаарч  таригдсан  малын  цусан  үүссэн  эсрэг
                     биемийн  таньц  удаан  хугацаанд  (2-2.5  жил)  хадгалагддаг  нь  түүнийг

                     бруцеллёзын  байгалийн  халдвараас  ялган  оношлох,  сүргийн  эрүүлжилтийн
                     шалгуур үзүүлэлтийг тогтооход ихээхэн бэрхшээл учруулдаг байна. Ийм учраас

                     B.  abortus  S19  омгоос  илүү  богино  хугацаанд  эерэг  таньц  арилдаг,  дархлаат

                     идэвхи өндөртэй R эсрэгтөрөгч бүхий тийм вакцины омог хайсаар байна. Зарим
                     оронд  үхрийг  өргөн  хүрээтэй  дархлаажуулах  хөтөлбөр  боловсруулан

                     бруцеллёзоос эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна
                     [25].

                           Хүн,  малын  бруцеллёзын  хүндрэлийг  багасгах  зорилгоор  ялангуяа  хурц
                     үед  нь  рамфамицин,  дигидрострептомицин,  тетрациклин,  цифрофлоксацин,

                     левофлоксацин,  офлоксацин  зэрэг  антибиотик  хэрэглэдэг  байна  [5].  Brucella

                     spp.  нь  шээс  бэлгийн  замаас  гарах  шингэн  болон  хөхний  сүүгээр  ихэвчлэн
                     ялгардаг.  Эмнэл  зүйн  илрэл  нь  хүн,  малд  өвөрмөц  бус  бөгөөд  лабораторийн

                     шинжилгээгээр оношийг нь бататгах шаардлагатай байдаг. Хүний бруцеллёзыг

                     эмчлэх  үр  дүнтэй  арга  байдаг  боловч  малын  бруцеллёзтой  тэмцэх,  иргэдийн
                     нийгмийн  эрүүл  мэндийн  арга  хэмжээг  хэрэгжүүлж,  энэ  өвчнөөс  урьдчилан

                     сэргийлэх нь хамгийн чухал болно.



















                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 20
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26