Page 15 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 15

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                     Колонийг  хажуу  талаас  нь  харахад  хөх  цэнхэр  туяа  ажиглагддаг.  Шингэн

                     тэжээлд  ургуулахад  2-3  хоногийн  дараа  тэжээл  жигдхэн  булингартах  үед
                     нянгийн  эсүүд  хуруу  шилний  ёроолд  цагаан  шаргал,  цагаан  цагираг  үүсгэж

                     наалдана. Brucella spp.ургуулах явцад нян ондооших явдал нэлээд ажиглагддаг
                     байна.  Эхлээд  “S”  буюу  гөлгөр  гадаргуутай  колонийн  ургалттай  байгаад

                     богинохон  хугацаанд  “R”  буюу  барзгар  хэлбэрт  шилжиж  түүний  эсрэгтөрүүлэх
                     болон дархлаа төрүүлэх чанар, түүнчлэн хоруу чанар нь өөрчлөгдөж болно [51].

                     Сүүг  гашилгахгүй  бөгөөд  бүлэгнүүлсэн  ийлдэс,  царцмагийг  ч  шингэрүүлэхгүй,

                     харин  арбиноз,  декстроз,  левулез,  галактоз  зэрэг  нүүрс  усыг  хий
                     ялгаруулахгүйгээр хүчил үүсгэн задалдаг. Уураг задлах явцдаа шүвтэр, хүхэрт

                     устөрөгч  ялгаруулах  боловч  индол  үүсгэдэггүй  байна  [26,  59].  Brucellа  spp.  нь
                     малын  сэг  зэмд  135  хүртэл,  хөргүүрт  байгаа  цусанд  180  хүртэл,  хөрсөнд  125

                     хүртэл, бичиг цаасанд 32 хүртэл хоног тус тус амьд байдгийг анхаарах хэрэгтэй.
                     Мөн ердийн ус мөсөнд 120 хүртэл хоног, өвчтэй малын баас, шээс, өтөг бууц,

                     өвс тэжээлийн үлдэгдэл хогонд 150 орчим хоног амьд байж чаддаг байна. Гэвч

                     гадаад орчин, физик-химийн хүчин зүйлд нэлээд тэсвэргүй нян юм. Хүн, малын
                     ундны  урсгал  болон  тогтмол  усанд  харьцангуй  удаан  хадгалагдах  бөгөөд

                     буцалгахад 5 минутаас хэтрэхгүй хугацаанд үхдэг. Иймээс өвчтэй буюу сэжигтэй

                     малын сүү, сүүн бүтээгдэхүүнийг буцалгаж хэрэглэхийг зөвлөдөг. Бруцеллёзтой
                     мал  төллөх  үед  хаг,  шингэнийхамт  Brucella  spp.  ялгарч  хүнд  халдвар  тараах

                     нөхцөл бүрддэг. Бруцеллёзын эх уурхай нь өвчтэй мал амьтан юм. Манай оронд
                     хүний бруцеллёзын халдвар авсан тохиолдлын 76% нь малаас дамжин халдсан

                     байдаг бол 24% -д нь халдварын эх уурхай тодорхойгүй байжээ. Brucella spp. нь
                     20-25%  идэвхит  хлор  агуулсан  хлорын  шохойн  уусмалд  5-10  минут,  мөн

                     идэвхжүүлсэн креолины 2-3% уусмалд 1 цаг, лизолын 1-3% уусмалд 5-15 минут,

                     тэрчлэн 0.01% хлорамин, 1:1000 сульмагийн уусмалд 3-5 минутын дотор үхдэг
                     байна [38, 66].

                           Монголд 1970 онд гүүний айрагт B. melitensis, B. abortus-ыг халдварлуулж
                                                                                                       0
                     амьдрах чадварыг нь туршин үзэхэд айрагны хүчиллэг pH-3.9 байхад +4 С хэмд
                                                                                             0
                                                                                                      0
                     3-  аас  дээш  хоноход  амьд  байсан  ба  сайн  иссэн  айргийг  +20 -оос  25 С  хэмд
                     байлгахад  хэдхэн  цагийн  дараа  үхэж  байсаныг  судлаач  Ц.  Балдорж  нар  1972
                     онд тогтоож байжээ.


                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 14
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20