Page 8 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 8

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                                          ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ

                           Бруцеллёз  нь  “Brucella  spp”-ээр  үүсгэгддэг,  үржлийн  болон  хавьтлын
                     замаар  дамжин  халдварладаг,  дэлхий  дахинд  хамгийн  түгээмэл  тохиолддог

                     нянгийн гаралтай зооноз өвчин бөгөөд эдийн засгийн ноцтой хохирол учруулдаг
                     аж [71]. Бруцеллёзыг илрүүлэхэд ашигладаг, ийлдэс судлалын үндсэн аргын нэг

                     нь Розбенгалын урвал юм.
                           Розбенгал  эсрэгтөрөгч  гэдэг  нь  бенгалын  ягаан  будгаар  будагдсан

                     бруцеллийн  эс  8%-иар  агуулсан,  pH-ийг  3.65±0.5  -д  тохируулсан,  мал  амьтны

                     бруцеллёзыг ийлдэс судлалын аргаар оношлоход хэрэглэдэг, тод ягаан өнгөтэй
                     өвөрмөц биобэлдмэл юм [57].

                           Мөн эсрэгтөрөгч гэдэг нь Бие махбодь дахь удамшлын хувьд харь зүйлсийг
                     хэлнэ гэж тэмдэглэсэн байна [10].


                           2.1 Судлагдсан байдал

                           Манай тооллын өмнөх 400 онд Гиппократын бичсэн “Of the epidemics” –ын

                     7-р  Афоризмын  64-р  товчлолд  бруцеллёзтой  адил  эмнэл  зүйн  шинж  тэмдэг
                     үзүүлсэн өвчний талаар нилээд олон дурдагдсан байдаг ба удаан хугацаагаар

                     халуурах, түүний дараагаар үе мөч өвдөж, хавддаг хэмээн тэмдэглэсэн байдаг

                     [39].
                           Манай  тооллын  60-аад  онд  тэмдэглэгдэн  үлдсэн  сурвалж  нь  Афостлийн

                     Пол  газар  дундын  тэнгисийн  эрэг,  аралд  амьдарч  байгаа  хүн  амын  дунд
                     халуурах, дагжин чичрэх гол шинж тэмдгээр илэрдэг өвчин байна хэмээн бичсэн

                     байдаг [61]. Үүнээс 20 жилийн хойно манай тооллын 79 онд Визувиус галт уулын
                     дэлбэрэлтын лаванд өртөн нас барсан 250 хүний араг ясанд шинжилгээ хийхэд

                     17.4%-д нь бруцеллёзын гаралтай ясны эмгэгүүд илэрсэн байна [36].

                           Английн эмч Ж. А. Марстон уг халдварыг 1861 онд бие даасан өвчин гэж
                     тодорхойлон,  эмнэл  зүй  болон  эмгэг  анатомийн  судалгаа  хийж  байв  [33].

                     Английн судлаач Дэвид Сэр Брюс 1886-1887 онд Мальти арал дээр “Мальтийн
                     чичрэг”  өвчнөөр  нас  барсан  Англи  цэргийн  дэлүүнээс  өвчний  үүсгэгчийг  анх

                     цэврээр ургуулан авч түүнийг “Micrococcus melitensis” гэж нэрлэсэн түүхтэй. Эмч
                     Брюс өвчтэй ямаа өвчин тараагч хүчин зүйл болохыг тогтосон ба өвчтэй ямааны





                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                  7
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13