Page 26 - Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
P. 26
Адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийг илрүүлсэн дүн
8. Дараа нь аппаратнаас гелиэ аваад трансиллюминатор буюу хэт ягаан
туяаны аппаратан дээр тавиад урвалын дүнг уншина.
7-р зураг. ПГУ тавьж буй байдал
Вирусын ДНХ-г клонинг векторт угсрах, нуклеотидын дарааллын
арга зүй
ПГУ-аар эерэг гарсан дээжийг цомог (Thermo Scientific GeneJet Gel
Extraction kit)-ийн зааврын дагуу цэвэршүүлэн авна. ПГУ-ын бүтээгдэхүүнийг
Promina компаний pGEM-T Easy векторийн системд ТА-клонингийн аргаар
угсран NEB-10 beta E.coli компетент эсэд халууны трансформацын аргаар
шилжүүлнэ. Ургасан клонуудыг ПГУ-аар баталгаажуулсан шөлөнд
өсгөвөрлөн miniprep-ээр плазмидийн ДНХ ялгаж Sanger-ийн секвенсингийн
аргаар нуклеотидын дарааллыг тогтоолгоно (Macrogen, Япон, Солонгос улс).
Үр дүнг MEGA 7 программ ашиглан Генбанк дахь мэдээлэлтэй харьцуулан,
удам зүйн зураглал гаргав.
Г.Түвшинсайхан
26

