Page 55 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 55
Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
АДУУНЫ НЕМАТОДЫН ХАЛДВАРТ ИВЕРМЕКТИНИЙ ХЭРЭГЛЭЭГ
ЗӨВЛӨХ НЬ
Монгол орны адууны тэжээл боловсруулах замд Strongylus spp зүйлийн
хорхой зонхилон шимэгчилж, мэдрэмтгий насны адууны 68% нь өндөр
халдвартай байгаа тул “ивермектин” агуулсан бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх
боломжтой байна.
Адуунд шимэгчдээс эмчлэн, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ дараах
хүчин зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй.
Үүнд:
1. 4 сараас дээш настай унага, даага болон өсвөр насны адуу шимэгч
хорхойн халдвар хамгийн өндөртэй байдаг тул онцгой анхаарах хэрэгтэй.
Мөн хөхүүл эх мал, хээлтүүлэгч эцэг мал энэ бүлэгт хамаардаг тул
шинжилгээнд хамруулан, шимэгчдийн эсрэг эмчлэн, сэргийлэх арга
хэмжээнд хамруулж байх.
2. Нялх (хөхүүл) унага болон нас бие гүйцсэн бүдүүн адуу шимэгчийн
халдварт тэсвэртэй, насны дархлаатай байдгаас, тодорхой эмнэлзүйн
шинж тэмдэг үзүүлснээс бусад тохиолдолд шимэгчийн халдвараас
эмчлэх арга хэмжээнд тэр бүр хамруулах шаардлаггүй.
3. Бэлчээрийн халдвар сэргэх ба намжих цаг, улиралтай нь давхцуулан
зөвхөн эмчилгээ хийх шаардлагатай бүлгийг илрүүлэн эмчилгээнд
хамруулах ба халдварт өртөмтгий бүлэгт сэргийлэх арга хэмжээг
хэрэгжүүлэх,
4. Адуун сүрэгт ерөнхий үзлэг хийж, биеийн ерөнхий байдал, турж эцсэн, үс
ноос нь бүрзгэр (үсээ хаяагүй), гэдэс дүүрч цүлхийсэн, чацга баас алдсан
зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгтэй адууг онцлон сонгож, шинжилгээнд
хамруулан, эмчлэх, сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах,
5. Нийт адуун сүргээс 15%-аас доошгүй адууг баасанд өндөг тоолох
шинжилгээнд хамруулан, 1 г баасанд нематодын өндөг 200 ширхэгээс
дээш тоологдсон үед эмчлэх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх,
6. Шимэгчийн эсрэг ивермектин агуулсан бэлдмэлээр адууг эмчлэхдээ
эхлээд адууны амьдын жинг сайтар тооцож, эмийн тунг тогтооно. Адууны
амьдын жинг тогтоох “Туузан хэмжигч” нь хэрэглэхэд хялбар, өртөг хямд,
52