Page 57 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 57

Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн



                        Манай  орны  нөхцөлд  шимэгчийн  эсрэг  эм  бэлдмэлд  шимэгчид  дасах

                     нөхцлөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хүргэж байна.


                        1.  Сүргийг  массаар  нь  100%  эмчилгээнд  хамруулахгүйгээр  халдварт
                            өртөмтгий  бага  болон  өсвөр  насны  мал  амьтныг  шимэгчийн  эсрэг

                            эмчилгээнд хамруулах
                        2.  Сүрэгт  шимэгч  хорхойн  халдварын  эрчимжил  болон  шимэгчийн  төрөл

                            зүйлийг тооцож, эмчлэн сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг байх

                        3.  Нэг жилийн дотор шимэгчийн эсрэг эмчилгээг олон дахин хийхгүй байх,
                        4.  Нэг төрлийн эмийн он удаан, олон давтамжтай хэрэглээнээс зайлсхийх,

                        5.  Мал амьтны амьдын жинг маш зөв тооцож, эмийн тунг үйлдвэрлэгчийн
                            зааврын дагуу багадуулахгүй олгох

                        6.  Шинээр  худалдаж  авсан  мал  амьтныг  (ялангуяа  гадаадаас)  тодорхой
                            хугацаанд  хяналтанд  тусад  нь  байлгаж  шимэгчид  эм  бэлдмэлд

                            дасалтай болсон эсэхийг тодорхойлуулж байж сүрэгт нийлүүлэх.

                        7.  Чанар, баталгаатай эм бэлдмэлээр мал амьтнаа туулгадаг байх
                        8.  Ивермектиний  үйлчилгээ,  эмчилгээ,  сэргийлэлтийн  үр  дүнг  малчид,

                            уяачдад тайлбарлан, таниулдаг байх,







                              Зөвлөмж боловсруулсан:  ХААИС-ийн МДС-ийн магистрант Б.Ганзориг
                                                           МЭХ-ийн ЭША, доктор (Ph.D) С.Лхагвацэрэн

























                                                               54
   52   53   54   55   56   57