Page 28 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 28

“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн”            2015 он


                                     3.2. Эсийн өсгөврийн шил, сав бэлтгэх

               Шил савыг усаар угааж, 10л усанд 160гр тринатрийн фосфат, 20гр метафосфат

               буюу  50гр  кальцжуулсан  сод  эсвэл  саармаг  угаалгын  нунтаг  хийнэ.  Дараа  нь
                        0
                  0
               50 С-60 С хэмийн бүлээн уусмалд 1 цаг байлгаж, 5-7 удаа усаар зайлж шилний
               амыг  доош  харуулан  хатаана.  Үүний  дараа  пергаментэн  ба  мөнгөн  цаасаар
               боож  автоклавт  хийж  ариутгана.  Хэрэглэж  байсан  шил  савыг  24  цаг  усанд

               байлгаад мөн адил дэс дарааллаар угаана.


               Шил  савыг  хатаах:  Дээрх  аргаар  угаасан  төрөл  бүрийн  бүх  шил  савыг
                                         0
               хатаагчид  (SP650),  60 С-д  24  цаг  байлгасны  дараа  шилээ  монтажлав.  Үүний
               тулд  пипеткний  соруурт  хөвөн  хийж,  зориулалтын  төмөр  саванд  хэмжээ  тус
                                                              0
               бүрээр  нь  ялган  савлав.  Дараа  нь  160 С-ийн  шарах  шүүгээнд  (DK810),  15'-
               30'минут  байлган  ариутгав.  Мөн  эс  өсгөвөрлөх  төрөл  бүрийн  хэмжээ  бүхий

               матрасын  колбоны  амсрыг  мөнгөн  цаас  (фолтон)-аар  таглаж,  мөн  шарах
               шүүгээнд 30' ариутгав.


               Эсийн тэжээлт орчин: Эсийн тэжээлт орчин нь эсийг ургуулах, ургасан эсийг

               тэтгэх  зориулалттай  байдаг.  Эс  ургуулахад  ашиглах  усны  рН  болон
               ионгүйжүүлэлт,  эрдэс  давсны  найрлага  ихээхэн  хамааралтай  байдаг.  Эс

               ургуулах  тэжээлт  орчин  болон  бусад  урвалжууд  (Л-глютамин,  антибиотик,
               содын  уусмал,10%-ийн  үхрийн  хээлийн  ийлдэс  юм  уу  дөнгөж  төрсөн  тугалын

               ийлдэс,  трипсиний  уусмал,  EDTA  буюу  версен)-г  нэрмэл  ба  ионгүйжүүлсэн

               усанд найруулж хэрэглэв.


               Л-Глютамины уусмал: Ионгүйжүүлсэн ус 100мл-д, Л-глютаминыг -0,3 мгр-аар
                                                                               0
               тооцон авч найруулаад  соронзон холигчид  10-16  цаг 4 С-д  эргүүлэн 0,20-0,45
               мкм-ийн мембран шүүрээр шүүнэ. МЕМ Игла орчинд 20 мл-г нэмж ашиглав.

               Антибиотик: Пенициллин 5 сая, стрептомицин 2 сая тус тус авч, 100 мл давхар

               нэрмэл усанд найруулаад сэгсэрч 3-4 цагийн турш соронзон холигчид эргүүлж,

               0,45 мкм-ийн мембран шүүрээр шүүж ашиглав.


               Трипсиний  уусмал:  Дифко  фирмийн  трипсин  -/1:250/-ээс  2,5  гр  авч,  PBS-йн
               уусмалд хийж соронзон холигчоор 3-4 цаг эргүүлэнэ.







               Бүрэнмэндийн Баярцэцэг                                                                  28
   23   24   25   26   27   28   29   30   31   32   33