Page 29 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 29
“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн” 2015 он
EDTA (Ethylenediaminetetraacetic acid): EDTA -0,24гр-ыг 1000мл физиологийн
0
уусмалд хийнэ. Сайтар сэгсэрч уусгана. Автоклавт 121 С-д 15 минут ариутгаад
0
хөргөгчинд 4 С-д хадгална.
TPB (Tryptose phosphate broth solution): 29,5гр-ыг 1000 мл физиологийн уусмалд
0
хэмжиж хийнэ. Сайтар сэгсэрч уусгана. Автоклавт 121 С-д 15 минут ариутгаад
0
хөргөгчинд 4 хадгалав.
Үхрийн хээлийн ийлдэс: Япон улсаас үхрийн хээлийн ийлдсийг захиалан авч
0
56 С-д 30 минут идэвхгүйжүүлсний дараа ийлдсийг 50-100 мл-ээр савлаж, -
30 С-ийн хөргөгчид хөлдөөж шаардлагатай үедээ ийлдсийг гэсгээж эс
0
өсгөвөрлөхөд ашиглав. Төрөл бүрийн эс ургуулахдаа тэжээлт орчин
(MEM Игла) 100мл-д 5-10%-ийн ийлдэс байхаар тооцов. Дамжмал эсийн
онцлогоос шалтгаалан дээрх эсүүд харилцан адилгүй хугацаанд ургана.
3.3. Эсийн анхдагч өсгөвөр бэлтгэх
Вирус судлалын шинжилгээнд вирус үржүүлэх 4 аргыг өргөн хэрэглэж байна.
Вирус нь бусад өвчин үүсгэгчээс ялгагдах онцлог нь амьд эд, эсэд үрждэгт
оршино. Тухайлбал:
➢ Өвчлөмтгий мал, амьтанд
➢ Лабораторийн амьтанд
➢ Тахианы үр хөврөлд
➢ Эд эсийн өсгөвөрийн аль нэгэнд сонгомлоор үржинэ.
Бидний судалгаанд ашиглаж буй хонь, ямааны цэцэг өвчний вирус нь хучуур эс
(эпителийн эс)-эд үрждэг тул үнээний хээлийн арьснаас анхдагч өсгөвөр
бэлтгэн ашиглав.
Эсийн анхдагч өсгөвөр дунджаар 3-5 хоногт дан үе өсгөвөр болон ургадаг.
Гэхдээ эсийн ургалтын хугацаа мал, амьтны төрлөөс хамааран харилцан
адилгүй байдаг.
Үнээ, хонины хээлийн арьснаас бэлтгэсэн эс 3-5 хоногт дан өсгөвөр болон
ургадаг бол тугал, хурганы төмсөг, тахианы үр хөврөлөөс бэлтгэсэн өсгөвөр
24 - 48 цагт бүрэн, дан үе өсгөвөр болж ургана.
Бүрэнмэндийн Баярцэцэг 29