Page 29 - Тахианаас хүнсний хордлого үүсгэгч CAMPYLOBACTER SPP.-ийг илрүүлсэн судалгааны дүн
P. 29

[ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН БҮТЭЭЛ]                 Үр дүн

                           2.3.2 Антибиотикийн тэсвэржилт Е.тестийн үр дүн

             Нянгийн өсөлтийг саатуулах хамгийн бага концентрацийг тогтоох шинжилгээний үр
                               дүн (Minimum inhibition concentration). Е. Тест


                  Илэрсэн  36  өсгөвөр  тус  бүрт  тетрациклин,  хинолины  бүлгийн  антибиотик
            ципрофлаксацин,  офлоксацин,  наладикс  хүчил,  норфлоксацин  гэсэн  5  төрлийн
            антибиотикт тэсвэртэй эсэхийг MIC [38] урьдчилсан аргаар туршин үзэхэд  хинолины
            бүлгийн   антибиотикуудад   (ципрофлаксацин,   офлоксацин,   наладикс   хүчил,
            норфлоксацин)  хамгийн  өндөр  концентрацитат  саатуулах  идэвх  үзүүлж  байсан  16
            өсгөвөрийг дараагийн судалгаанд сонгон авав (Хүснэгт 10). 1-р тахианы фермийн 15
            тахианы  шулуун  гэдэснээс  ялгасан  өсгөвөрүүдийн  5  дээж  (А3,  A12, A6,  A9,  А5)  нь
            тетрациклинд 2дээж (A3, A12) нь хинолины бүлгийн антибиотиктуудад (NA, NX, CI, OF)
            тус тус тэсвэртэй байлаа. 2-р тахианы фермийн тахианы шулуун гэдэснээс (B1, B2,

            B3,  B5,  B7,  B10, B11,  B13,  B14,  B17,  B18, B20, B19)  ялгасан  өсгөвөрүүдийн  13  нь
            тетрациклинд,  4  нь  хинолины  бүлгийн  антибиотиктуудад  тэсвэртэй  байлаа.  3-р
            тахианы  фермийн  тахианы  шулуун  гэдэснээс  (C2, C3)  ялгасан  өсгөвөрүүдийн  2  нь
            тетрациклинд,  2  нь  хинолины  бүлгийн  антибиотиктуудадтэсвэртэй  байлаа.  4-р
            тахианы фермийн тахианы шулуун гэдэснээс ялгасан өсгөвөрүүдийн (D1, D2, D3, D4,
            D5, D6, D7,  D8,  D10,  D11, D12)  11  нь  тетрациклинд,  8  нь  хинолины  бүлгийн
            антибиотиктуудадтэсвэртэй  байлаа.  5-р  тахианы  фермиийн  тахианы  шулуун
            гэдэснээс  ялгасан  өсгөвөр  (E6)  нь  тетрациклин  болон  хинолины  бүлгийн
            антибиотиктуудадтэсвэртэй байлаа. 6-р тахианы фермийн тахианы шулуун гэдэснээс

            ялгасан    өсгөвөр   (F6)    нь   тетрациклин    болон    хинолины     бүлгийн
            антибиотиктуудадтэсвэртэй байлаа. 8-р тахианы фермийн тахианы шулуун гэдэснээс
            ялгасан  өсгөвөр  (H4 H5)-үүд  нь  тетрациклин  болон  хинолины  бүлгийн
            антибиотиктуудад  тус  тус  тэсвэртэй  байв.  Бид  микробиологийн  шинжилгээгээр
            тахианы махны 6 дээж  болон С фермийн тахианы шулуун гэдэсний арчдасны 15 дээж
            тус бүрт Campylobacter spp. илрээгүй учир цаашдын туршилтандаа ашиглаагүй болно.














                                                                                        29
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34