Page 11 - Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс 2021 он
P. 11

арилгуулах,  Мэдээлэл,  дүн  шинжилгээ,  шуурхай  удирдлагын  албаны  Онцгой  нөхцөл  байдлын
          шуурхай удирдлага, зохицуулалтын ажил хариуцсан нэгжийг хоногийн хугацаанд үйлдэгдсэн ноцтой
          гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллээр хангах; Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн төрөл,
          үйлдэгдсэн цаг хугацаа, хор уршиг, бусад онцлог нөхцөл байдлыг үнэлж, Нийслэлийн цагдаагийн
          удирдах  газрын  удирдлагын  шийдвэрээр  хэргийн  газрын  үзлэгийг  багийг  томилон  ажиллуулах,
          Харьяа нэгжүүдээс гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Нийтийн хэв журам хамгаалах, олон
          нийтийн  аюулгүй  байдлыг  хангах  чиглэлээр  зохион  байгуулж  байгаа  үйл  ажиллагаанд  холбоо,
          мэдээлэл, хяналт, шуурхай удирдлага, зохицуулалтын чиглэлээр дэмжлэг үзүүлэх; Онцгой нөхцөл
          байдлын  болон  нөхцөл  байдал  хүндэрсэн  үед  удирдлагын  шийдвэрээр  нэгж,  алба  хаагчдын
          харилцан  ажиллагааг  уялдуулан  зохицуулах;  Нийслэлийн  нутаг  дэвсгэрт  хоногийн  хугацаанд
          бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил болонцаг үеийн шинжтэй бусад мэдээ, мэдээллийг  журамд заасны
          дагуу  байгууллагын  удирдлагад  танилцуулж,  өгсөн  үүрэг,  чиглэлийг  хэрэгжүүлэх,  Дүүрэг  дэх
          цагдаагийн  хэлтсийн  Шуурхай  удирдлагын  тасаг,  жижүүрийн  ажил  хариуцсан  алба  хаагчдын  үйл
          ажиллагааг  мэргэжлийн  удирдлагаар  хангаж,  хяналт  тавих,  үнэлж,  дүгнэх;  Гэмт  хэрэг,  зөрчлийн
          улмаас  бэртэж,  гэмтэж,  Гэмтэл  согог,  сэргээн  засах    үндэсний  төвд  ирсэн  боловч  цагдаагийн
          байгууллагад  мэдэгдээгүй  тохиолдол  бүрийг  бүртгэж,  тухай  бүр  102  тусгай  дугаарт  дуудлага,
          мэдээлэл өгч, харьяа нутаг дэвсгэрийн болон Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн ахлах мөрдөгч
          нарт  мэдэгдэж,  гэмт  хэрэг,  зөрчлийг  шуурхай  шалгаж  илрүүлэх,  хохирогчийн  эрх  ашгийг
          хамгаалах,хойшлуулшгүй  ажиллагааны  хүрээнд  гэрч,  хохирогчоос  мэдүүлэг  авч,  баримтжуулах,
          эмчилгээ  эхлэхээс    өмнө  шинжилгээнд  зориулж,  хохирогчийн  биеэс  биологийн  болон  бусад  дээж
          авах,  гэр  бүлийн  хүчирхийлэлд  өртсөн  иргэдийг  хамгаалалтад  авч,  нэг  цэгийн  үйлчилгээнд
          шилжүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завшихаас сэргийлэх, дээрх төвд үйлчлүүлэхээр ирж байгаа
          иргэдийн мэдээллийг “АСАП” сангаас хайлт хийн, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг олж тогтоох.














































                                                                        /Хэлтсийн хамт олон 2017 он/
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16