Page 15 - Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс 2021 он
P. 15

/Хэргийн газрын үзлэгийн баг/


                                      ТУС ХЭЛТСЭЭС ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ
                                                 АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭ
                 Дуудлага мэдээллийн “ECS” программын шийдвэрлэлтийн төрлүүд нь хууль зүйн нэршилгүй,
          алба  хаагчид  нэг  мөр  ойлголтгүй  байгаад  үнэлэлт,  дүгнэлт  хийж  өмнө  нь  хэрэгжүүлж  байсан
          шийдвэрлэлтийн  12  төлөвийг  багасгаж,    9  төлөвт  шилжүүлэн  үйл  ажиллагаандаа  нэвтрүүлсэн.
          Дээрхи үйл ажиллагаанд алба хаагчдыг нэгдсэн ойлголттой болгох үүднээс Дүүрэг дэх цагдаагийн
          хэлтсүүдийн жижүүрийн ахлах мөрдөгч, эргүүлийн офицер, цагдаа  жолооч нарын дунд сургалт хийж,
          хэлэлцүүлэг  явуулан  санал  хүсэлтийг  нь  шийдвэрлэлтийн  төлөвт  тусгаснаар  алба  хаагчдаас
          дуудлага, мэдээллийн шийдвэрлэлт хийхэд гаргаж байсан алдаа дутагдал 68 хувь буурсан.

                 Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн Шуурхай удирдлагын тасгуудын ажил дүгнэх үзүүлэлтийг
          боловсронгуй болгох, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг тодорхой болгох зорилгоор ажлын хэсэг гарч
          алба хаагчид, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн шуурхай удирдлагын тасгийн дарга, хэлтсийн дарга
          нараас санал авч ажил дүгнэх үзүүлэлт боловсруулан Албаны даргын 2020 оны 05 дугаар 08-ны
          өдрийн А/07 дугаар тушаалаар батлуулан үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
                 Гэмт хэргийн цогц систем дэд хөтөлбөрийн хүрээнд байгууллагдаж байгаа Удирдлагын төвийн
          үйл ажиллагаанд ашиглаж буй гэмт хэргийн цахим зураглал /Grime map/-ын ашиглалтыг нэмэгдүүлэх
          шаардлагатай  тоног  төхөөрөмж,  программ  хангамж,  бүтэц  орон  тооны  тооцоо  судалгааг  хийн,
          уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, ажлын хэсгээс боловсруулсан санал, дүгнэлтийг холбогдох
          албан тушаалтнуудад танилцуулан, шийдвэрлүүлж үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.
                 Дүүрэг  дэх  цагдаагийн  хэлтсийн  Шуурхай  удирдлагын  тасгуудад  эрсдэлийг  тодорхойлох
          чиглэлээр  алба  хаагчдыг  хуваарилан  ажлуулснаар  зорилго,  зорилтодоо  хүрэхийн  тулд  зайлсхийх
          шаардлагатай  тодорхой  бус  байдал,  үр  дагавар,  гэнэтийн  гарз  хохирол  учруулж  болзошгүй  үйл
          явдлын талаар тухайн тасаг хэлтэс, газрын удирдах ажилтнуудад танилцуулах, хэрэгжүүлэх ажил,
          арга  хэмжээг  боловсруулсан.  Шуурхай  удирдлагын  тасгуудын  үйл  ажиллагаанд  дэмжлэг  үзүүлэх,
          чиглэлийн  автомашины  алба  хаагчдад  дуудлага,  мэдээллийг  шалгаж  материал  бүрдүүлэлтийн
          чанарыг дээшлүүлэх зорилгоор аяны хөтөлбөр боловсруулан хэлтсийн алба хаагчид дүүрэг тус бүрт
          ажиллаж хэвшсэн.
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20