Page 20 - Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс 2021 он
P. 20
ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧДЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА
Цагдаагийн хурандаа Нямдоржийн Батзогсох
2019 оны 1 сараас хэлтсийн дарга
2006 онд Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавъяа” тэмдэг, 2011 онд “Ардын
хувьсгалын 90 жилийн медаль”, 2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн
алдар” хүндэт тэмдэг, , 2018 онд “Албаны төлөө I” медаль, 2020 онд Төрийн дээд шагнал
“Цэргийн хүндэт медаль”-аар тус тус шагнагдсан.
Дуудлага мэдээллийн “ECS” программын шийдвэрлэлтийн төрлүүд нь хууль зүйн
нэршилгүй, алба хаагчид нэг мөр ойлголтгүй байгаад үнэлэлт, дүгнэлт хийж өмнө нь
хэрэгжүүлж байсан шийдвэрлэлтийн төлөвийг багасган 9 төлөвт шилжүүлэн үйл
ажиллагаандаа нэвтрүүлж алба хаагчдыг нэгдсэн ойлголттой болгох үүднээс Дүүрэг дэх
цагдаагийн хэлтсүүдийн алба хаагчдын дунд хийж, хэлэлцүүлэг явуулан санал хүсэлтийг нь
шийдвэрлэлтийн төлөвт тусгаснаар алба хаагчдаас дуудлага, мэдээллийн шийдвэрлэлт
хийхэд гаргаж байсан алдаа, дутагдал 60 гаруй хувь буурч, шийдвэрлэлт хийж байгаа болон
хянаж байгаа алба хаагчид ажиллахад илүү хялбар болсон. Дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн
Шуурхай удирдлагын тасгуудад эрсдэлийг тодорхойлох чиглэлээр алба хаагчдыг хуваарилан
ажлуулснаар зорилго, зорилтодоо хүрэхийн тулд зайлсхийх шаардлагатай тодорхой бус
байдал, үр дагавар, гэнэтийн гарз хохирол учруулж болзошгүй үйл явдлын талаар тухайн
тасаг хэлтэс, газрын удирдах ажилтнуудад танилцуулах, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг
боловсруулж нэвтрүүллээ. Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн Шуурхай удирдлагын
тасгуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, чиглэлийн машинт эргүүлийн алба хаагчдад
дуудлага, мэдээллийг шалгаж, материал бүрдүүлэлтийн чанрыг дээшлүүлэх зорилгоор аяны
хөтөлбөр боловсруулан хэлтсийн алба хаагчид дүүргийн хэлтэс тус бүрт ажиллаж хэвшсэн.
Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн Шуурхай удирдлагын тасгуудын ажил дүгнэх үзүүлэлтийг
боловсронгуй болгох, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг тодорхой болгох зорилгоор ажлын
хэсэг гарч алба хаагчид, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн шуурхай удирдлагын тасгийн
дарга, хэлтсийн дарга нараас санал авч ажил дүгнэх үзүүлэлт боловсруулан Албаны даргын
тушаалаар батлуулан үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн
Шуурхай удирдлагын тасгийн алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэнд
тулгарч болох хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Цахим сургалтын
нэгдсэн систем”-д алба хаагчдыг хамруулан сар бүр тестийн сорил авч, мэдлэг чадварыг
дээшлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.