Page 25 - Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс 2021 он
P. 25
Нийслэлийн Цагдаагийн газарт байрлан ажиллах болсон.Энэ нь НЦГ-ын дарга, удирдах
албан тушаалтнууд тухайн өдрийн дуудлага, мэдээлэлтэй шууд биечлэн танилцах, удирдан
зохион байгуулах болон шуурхай арга хэмжээ авах, хянах болон манай хэлтсийн алба
хаагчдыг үүрэг гүйцэтгэхэд элдэв дуу чимээнээс тусгаарласан, ажиллах таатай орчинг
бүрдүүлсэн, хэлтсийн бие даасан үйл ажиллагаа явуулахад маш их түшиг болохуйц шийдэл
болсон. Миний хувьд: ‘Удирдлагын төв”-ийн дотоод журмыг бие даан боловсруулан батлуулж
2017.11.01-ний өдрөөс дагаж мөрдүүлсэн. Нийслэлийн хэмжээнд анх удаагаа хүлээн авсан
дуудлага, мэдээллүүдийг танилцуулгаар бэлтгэж 7, 14 хоног болон сар, хагас, бүтэн жилээр
Нийслэлийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтнууд болон дүүрэг цагдаагийн
хэлтсүүдэд танилцуулгыг бэлтгэж хүргүүлж ажиллах. Нийслэлийн цагдаагийн газраас зохион
байгуулсан нэгдсэн болон хэсэгчилсэн зарим арга хэмжээнүүдэд зориулан Дүүрэг дэх
цагдаагийн хэлтсийн хороодоор танилцуулга гарган дүүргүүдэд хүргүүлэх, удирдамжид нь
оруулж ажиллаж хэвшсэн. Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээллийг бүрэн гүйцэд
шалгах шаардлагатай тул дуудлага, мэдээллийн программ дахь шийдвэрлэлтэнд /дуудлага,
мэдээллийг шалгахад холбогдогч хаягандаа байхгүй, гарч зугатаасан, хаалгаа тайлж өгөөгүй
мөн дуудлага, мэдээлэлд авсан арга хэмжээг зөв сонгохгүй бусад гэсэн төлөв рүү оруулах
зэрэг нь ихээхэн хүндрүүлж учруулж байсан/ өөрчлөлт оруулах саналыг удаа дараагийн
дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах офицеруудад явуулсан сургалт, уулзалтын
үеэр гарсан саналыг нэгтгэн ЦЕГ-ын Мэдээлэл, технологи холбооны төвд хүргүүлж 6 удаагийн
өөрчлөлт хийлгэснээр анх 23 төрлийн шийдвэрлэлттэй байсныг 10 төрөл болгосон.
Жижүүрийн шуурхай албаны алба хаагчдын албаны мэдлэгийг дээшлүүлэх, ажлын байрны
тодорхойлолтод заасан үүргийг гүйцэтгэх дадал, чадвар олгох, дадлагажуулах зорилгоор
дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шинээр томилогдсон болон ажиллаж байгаа дүүрэг дэх
Шуурхай удирдлагийн тасгийн алба хаагчдад “Удирдлагын төв”-ийг түшиглэсэн сургалтыг
зохион явуулж хэвшсэн.
Цагдаагийн хошууч Мөнхбаатарын Лхагвасүх
2019 оноос Жижүүрийн ахлах офицер
2005, 2015 онд Цагдаагийн албаны төлөө I, II медаль, 2018 онд ЦЕГ-ийн “Хүндэт жуух бичиг”
2009 онд Цагдаагийн гавьяа тэмдэг, 2020 онд ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай
удирдлагын албаны “Баярын бичиг”-ээр тус тус шагнагдсан.