Page 38 - Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс 2021 он
P. 38
Манай хамт олонд Цагдаагийн байгууллагын түүчээ болсон олон шилдэг залуучууд
ажиллаж байсан бөгөөд тэдний дундаас цагдаагийн хурандаа П.Эрдэнэбаатар, цагдаагийн
дэд хурандаа Т.Энхболд, Д.Батмөнх, Ц.Батмөнх, Т.Хангайбаатар, Г.Батболд нарыг дурьдаж
болно.
Энэхүү ялдамд Цагдаагийн байгууллагын нүүр царай, толь нь болсон албандаа нар,
сарыг түүчээлэн амсхийх завгүй ажилладаг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын
Удирдлага, зохион байгууллагын хэлтсийн хамт олон, тэдний гэр бүлд нь болон нэр хүндтэй
шуурхай албандаа ажиллаж байсан ахмад буурлууддаа аз жаргал, энэ хорвоогийн хамгийн
сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ ЦАГДААГИЙН БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ
ҮҮРД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.
Цагдаагийн хурандаа Чулууны Хүрэлбаатар
2010-2012 онд Шуурхай удирдлагын хэлтэс 102-т, хэлтсийн дарга
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 90, Ардчилсан хувьсгалын 20
жилийн ойн медалиуд, Цэргийн хүндэт медалиар, ХЗДХ-ийн сайдын тушаалаар “Хууль зүйн
албаны тэргүүний ажилтан”, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, ЦЕГ-ын даргын тушаалаар
Цагдаагийн албаны төлөө 1-р зэргийн медаль, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын
тушаалаар “Нийслэлийн Цагдаагийн газрын хүндэт тэмдэг”, Монголын Биеийн тамир,
спортын улсын хорооны даргын тушаалаар “Тамирчны алдар” хүндэт тэмдгээр, 2013 онд
ЦЕГ-ын даргын тушаалаар Цагдаагийн хурандаа цолоор тус тус шагнагдсан
2010 оноос энэ алба Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын
төв болон өөрчлөгдөж, эмнэлэг, онцгой байдал, холбоо мэдээллийн инженер, техникийн
алба хаагчдын бүрэлдэхүүнээр эгнээгээ тэлж, 102, 103, 101, 105 дугаарын утсаар гэмт хэрэг,
эмнэлгийн яаралтай тусламж, гал түймэр, үер, ус гамшгийн тухай дуудлага мэдээллийг
хүлээн авдаг болж үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн юм. Миний бие энэ төвд 2010-2012
онд Шуурхай удирдлагын хэлтэс 102-т, хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа
М.Төмөрбаатарын удирдлага доор цагдаагийн дэд хурандаа Л.Ганбаяр дэд хурандаа
Б.Гантөмөр, дэд хурандаа Л.Эрдэнэчулуун, дэд хурандаа Б.Төрбат, дэд хурандаа
н.Жамъянтөгс нарын хамт ерөнхий зохицуулагчаар мөр зэрэгцэн ажиллаж, төр засаг,
яам, цагдаагийн удирдлагыг мэдээ мэдээллээр хангах, гэмт хэрэгтэй тэмцэх,
цагдаагийн албад хоорондын харилцан ажиллагааг шуурхай удирдлагаар хангаж,
зохицуулах чиглэлээр ажиллаж, хүнд ноцтой олон гэмт хэргүүдийг илрүүлэх, таслан зогсоох
үйл ажиллагаанд оролцож байлаа. Мэдээлэл шуурхай удирдлагын төвд мөр зэрэгцэн, нэгэн
зорилгын төлөө зүтгэж байсан Л.Ганбаяр, Л.Эрдэнчулуун, Б.Төрбат, П.Эрдэнэбаатар нар
маань хэлтэс, албаны даргаар дэвшин томилогдож, “Цагдаагийн хурандаа” гэдэг эрхэм цолны
эзэд болсонд үргэлж бахархаж явдаг юм. Би Монголын цагдаагийн байгууллагын Мөрдөн
байцаах албанд 10 жил, Жижүүрийн шуурхай албанд 12 жил ажилласан байдаг. Цагдаагийн
ерөнхий газрын даргын тушаалаар 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Замын
Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Жижүүрийн шуурхай удирдлага,
зохицуулалтын хэлтсийн даргаар намайг томилогдон очих үед тус хэлтсийн алба хаагчид
Зам тээврийн гэмт хэрэг, ослын мэдээллийг Монголын Цахилгаан Холбоо ХХК-ийн 70112100
дугаар, 124 дугаартай 3 суваг, J-Mobil ХХК-ийн 93021124 дугааруудаар хүлээн авч, гараар
бичиж бүртгэн авдаг, ирж байгаа мэдээллийн ихэнх хувь нь лавлагааны шинжтэй байгаа нь
ерөнхий зохицуулагч, мэдээлэл хүлээн авагч нарын үйл ажиллагаанд нэмэлт ачаалал
үүсгэдэг, ирж байгаа гэмт хэрэг ослын дуудлага мэдээллийн дөнгөж 50 орчим